COVID-19: Таваас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
2021-09-21

Бүрэн тунгийн гуравны нэгийг ашиглавал Пфайзер вакцин 5-11 насны хүүхдүүдэд тарихад аюулгүй бөгөөд үр дүнтэй гэсэн судалгааг тус компани гаргажээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.

 

Пфайзер вакциныг насанд хүрэгчдэд 30 микрограмм тунгаар хийдэг бол 5-11 насны хүүхдүүдэд 10 микрограмм тунгаар тарихыг үйлдвэрлэгч компани зөвлөжээ. Мөн насанд хүрэгчдийн адилаар, дор хаяж гурван долоо хоногийн зайтайгаар хоёр тун вакциныг хүүхдэд хийх гэнэ.

 

Ийм судалгаа гарснаар АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын газар Пфайзер вакциныг хүүхдүүдэд тарих зөвшөөрлийг олгох юм. Эрх баригчид үүнтэй холбоотой асуудлыг яаравчлан шийдвэрлэнэ гэж амласан бөгөөд ойрын долоо хоногуудад зөвшөөрөл гарч магадгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин