Норвегийн эрдэмтэн коронавирусийг улирлын томуутай адилтгажээ
2021-09-21

Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн орлогч захирал Гейр Бухольм коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдлыг улирлын халдвартай адилтгаж болно гэж мэдэгджээ. 

 

"Коронавирусийг бид улирлын өөрчлөлттэй ирдэг хэд хэдэн амьсгалын замын өвчлөлүүдийн нэг гэж үзэх шаардлагатай болсон шинэ үе шатанд бид ирээд байна" хэмээн эрдэмтэн мэдэгдсэн байна. Тэрбээр эрсдлийн бүлгийн ихэнх хүмүүс вакцинд хамрагдсан тул сүүлийн үед эмнэлгүүдийн ачаалал харьцангуй багассан хэмээн онцолжээ. Гэхдээ энэ нь цар тахал дууссан гэсэн үг биш хэмээн анхааруулсан байна.

 

Норвегид есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 18-аас дээш насны оршин суугчдын 82 хувь нь коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин