Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх ҮҮРЭГ
2021-09-21
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Найман нам, нэг эвсэл, хоёр бие даагчид өрсөлдөж байгаа нөхөн сонгуульд хэн ялах, аль нам ялах гэснээсээ эрх баригч хүчний даргын бяр, сонгуулийн хар машины санал хураалт үнэн зөв явагддах эсэх эргэлзээг арилгана. Учир нь хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ыг хар машинаар санал хураалтыг хакердсан гэх эргэлзээ олон нийтэд байдгаас гадна иргэн Ган-Очир удаа дараа мэдэгдсэн байдаг. 

 

Энэ нөхөн сонгуулиар МАН хоёр суудлаа буцаан авах эсэхээр хүчний тэнцвэр алдагдахгүй. Гэхдээ улстөрчдийн тохироо, улс төрийн намын чансаа, тэр дундаа эрх баригч хүчний шинэ даргын бядыг нөхөн сонгуулийн үр дүн давхар харуулна гэж ажиглагчид харж байгаа. Учир нь нөхөн  сонгуульд нэр дэвшигчид улс төрийн тохироо, олон нийтийн таамаглаж байснаар тодорсныг МАН-аас жишээлж болно.

 

МАН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан, Э.Батшугарын нэрийг дэвшүүлэн өрсөлдөж байна. 2020 оны УИХ-д Хэнтий аймгийн тус тойргоос сонгогдсон, МАН-ын экс дарга У.Хүрэлсүх эдүгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөн, зургаан жилийн бүрэн эрхийг эдэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчийг Хэнтий аймагт ялалт байгуулахад нөлөөлсөн автор яах аргагүй аймгийн Засаг даргад хамаарна. Хэдийгээр 2020 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-д сонгогдон, Засаг даргын ажлаа аваад жил хүрээгүй ч Ц.Идэрбат экс МАН-ын даргадаа мэргэшсэн боловсон хүчин, ирээдүйтэй улстөрч  болохоо Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаар харуулсан.

 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч улс төрийн намын харьяаллаасаа түдгэлзсэн хэдий ч өнөөдөртөө дээрээс чиглэл өгч удирдах эрх, нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх квот нь экс намын даргад байгааг Ц.Идэрбат баталгаажуулсан. Тодруулбал, Хэнтийн тойрогт нэр дэвшүүлэх чиглэлийг МАН-ын даргад Л.Оюун-Эрдэнэд дээрээс үүрэгдсэн гэж  ажиглагчид үзэж байгаа.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Э.Батшугарын нэр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд тодорхой болсон байв. Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нэгдэж, Н.Энхбаяр дарга УДШ-д намаа татаж буулгаж байгаа хүсэлтээ өгч, тохироо явагдсан. Энэ тохироогоор Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг МАХН бүхэлдээ дэмжиж, МАН Н.Энхбаяр даргыг албан тушаалтай, хүү Э.Батшугарыг нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр зогсохгүй.  МАН-ын анхан шатны байгууллагаас эхлээд төр, засгийн бүх шатанд экс МАХН-ын гишүүдийн 30 хувийг албан тушаалд томилох Н.Энхбаяр даргын алсын хараа шингэсэн өргөн цар хүрээтэй.

 

Ер нь “Алсын хараа” номын автор Л.Оюун-Эрдэнэ ч алсын хараатай улстөрч гэдгээ амьдрал дээр Н.Энхбаяр харуулж, хэрэгжүүлсээр ирсний нэгээхэн жишээ нь энэ юм. Эдүгээ МАН-тай хийсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын тохироо үргэлжилсээр байгаа.Тиймээс  УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг ялуулах нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд  “үүрэг”.  Анхны үүргээ хэр амжилттай гүйцэтгэхээс Л.Оюун-Эрдэнийн улс төрийн карьерт ч нөлөөлж, цаашид жараахай юу, жанжин юу аль нь болох замаа засна. Учир нь намын улаан батлахаар дэмжүүлж, тамга гардаж,  Дээд шүүхэд бүртгүүлж, дарга болох нэг өөр. Нам, засгийг удирдаж,  лидер хэмээн хүлээн зөвшөөрөгдөх нь цаг хугацааны асуудал  бус хувь улстөрчөөс л хамаарна. 

 

Он дуустал тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг өнгөрсөн баасан гарагийн “Цахим үндэстэн” шоу “хүчингүй болгосон”. Үүгээр зогсохгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль журамд өөрчлөлт оруулаагүй, хууль зөрчсөн арга хэмжээг хамгаалж, “Цаашдаа  гадаах арга хэмжээ нээлттэй зохион байгуулна” гэж  аман мэдэгдэл хийж гүлдийсэн. Эрх баригч хүчний дарга, Засгийн газрын тэргүүний энэ үг хуулиа дээдэлж, журмаа мөрдөж, хамгаалалтаа сахиж байгаа иргэдийн төрдөө итгэх итгэлийг бүрэн эвдсэн.

 

Аль ч хүчний намын удирдлага сонгуулийн өмнө алдаатай алхам хийхгүйг хичээдэг. Тэр дундаа эрх баригч хүчний даргад алдаж алхах байтугай ам алдах эрх байхгүй. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайдын Л.Оюун-Эрдэнийн бодлогогүй үг, үйлдэл хямарсан иргэдийг бухимдуулж байна. УИХ-ын нөхөн сонгуульд өгсөн үүргийн дагуу ялалт байгуулах бярандаа эрдэж, бусад өрсөлдөгч хүчний басч байгаа эсэхийг сонгуулийн үр дүн харуулна.

Н.Энхбат

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
энэ хүн одоо ухамсараараа ажлаа өгөх хэрэгтэй. ард түмэн элгээрээ харуулдаж унахад ойрхон байна шүү.
2021-09-22
зочин:
Ярих болгондоо алдаатай ярьдаг,ковидгүй зун болгоно гээд байсан, одоо тэгсэн ковидгүй шинэ жил гэсэн
2021-09-21
энэ бид 2т одоо ямар үүрэг байх вэ дээ бууж сүмийн пастороо л хийх хэрэгтэй
2021-09-21
Иргэн:
Сонгууль яахав ээ. Цаана чинь Монгол улс бүрэн дампуурах гэж байгааг энэ Ерөнхий сайд гэгч хүн харж байгаа юм болов уу?
2021-09-21
Зочин:
Энэ хоер сонгуульд зайлшгуй ялах хэрэгтэй дээ намын даргын ретинг ямар бгааг харах л улдэж бна даа
2021-09-21
MAHfaruudiig nam darj avsand n hiih heregtei. Mongold Ardchilal heregtei.
2021-09-21