Кубад гашуудал зарлав
2021-09-21

Алжирын Ерөнхийлөгч асан Адебль Азиз Бутефлика таалал төгссөнтэй холбоотойгоор Кубын эрх баригчид улс орондоо есдүгээр сарын 21-ний өдрийг гашуудлын өдөр болгон зарлажээ. 

 

Бутефлика Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастротай идэвхитэй хамтран ажилладаг байсны дээр Кубын дээд шагнал болох Хосе Мартигийн одонгоор шагнуулж байсан аж. 

 

Алжирын Ерөнхийлөгч асан Бутефлика есдүгээр сарын 18-ны өдөр 84 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр 1999 оны сонгуулиар Алжирын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Үүний дараа гурвантаа улиран сонгогдож байсан юм.

Алжир цус урсгасан иргэний дайнаа дуусгаж чадсан нь Бутефликийн гавьяа гэж улс төр судлаачид үздэг. Бутерфликийг Ерөнхийлөгч байх үед буюу 2005 онд олон нийтийн санал асуулгаар Энх тайван, үндэсний эвлэрлийн хартыг батлан, улс доторх цус урсгасан сөргөлдөөнд цэг тавьж байв.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин