АМГТГ: АИ-92 автобензиний 16 хоногийн нөөцтэй байна
2021-09-21

Ашигт малтмал газрын тосны газраас дөнгөж сая газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар мэдээлэл гаргалаа. Тус газраас 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс АИ-80 автобензин 46, АИ-92 автобензин 16, дизелийн түлш 30, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна хэмээн мэдээлэв.

 

 

Энэ сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улс нийт 34 302 тн газрын тосны бүтээгдэхүүнийг Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Замын-Үүд боомтоор импортлон авчээ. Төрийн байгууллага шатахууны тодорхой хоногийн нөөцтэй хэмээн удаа дараа мэдээлж байгаа ч ихэнх шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй байна. Импортлогчид шатахуун дууссан гэсэн шалтгааныг хэлж буй юм.

 

М.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин