ОХУ-ын эрх баригч нам сонгуульд ялалт байгууллаа
2021-09-21

Оросын эрх баригч "Нэгдсэн Орос" нам Төрийн думын сонгуульд ялжээ. Регнум агентлаг ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос авсан эх сурвалжтайгаар мэдээлснээр, саналын хуудсыг 100 хувь тоолоход "Нэгдсэн Орос" нам 49,82 хувийн санал авсан байна. 

 

Саналын дүнгээр ОХУ-ын Коммунист нам 18,93 хувь, Оросын Либерал-демократ нам 7,55 хувь, "Шударга Орос" нам болон "Шинэ хүмүүс" намууд тус бүр 5,32 хувийн саналтайгаар Төрийн думд сонгогджээ. Ингэснээр Оросын парламент таван намын төлөөллөөс бүрдэхээр болсон байна. Сонгуулийн дүнгээр "Нэгдсэн Орос" нам 300 гаруй мандат авснаар Төрийн думд олонх болжээ.

 

Энд дуулгахад, 2021 онд Төрийн думын сонгууль анх удаа гурван өдөр явагдсан юм. Есдүгээр сарын 19-ний өдөр санал өгөх үндсэн өдөр байсан бол 17, 18-ны өдрүүдэд нэмэлт санал авсан. Иргэд саналаа өгөхдөө сонгуулийн хэсгүүд дээр биечлэн ирэхээс гадна цахимаар санал өгөх боломжтой байсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин