Петровис компани 30 мянган төгрөгийн хязгаар тогтоожээ
2021-09-21

 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод шатахууны дөрвөн хоногийн нөөцтэй байна. Нөөц хомсдож буй учраас импортлогчид иргэдэд шатахуун олгохдоо хязгаар тогтоосон байна. Тухайлбал, Петровис компани 30 000 төгрөгийн лимит тогтоож, иргэдэд шатахуун өгч байна. Нийслэлд ажилладаг 40 ШТС-ын 20 нь 30 мянган төгрөгийн хязгаартай шатахуун түгээж буй аж. Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын хэрэглээнд зориулж аюулгүйн нөөцөө хадгалж байгаа учраас иргэдэд хязгаартай олгож буйг тус компанийн удирдлага хэлж байна.

 

Тус компани аймгуудад хэвийн буюу 14-өөс дээш хоногийн нөөцтэй байна. Харин Улаанбаатар хотод 3 хоногийн нөөцтэй байна. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин