Судан: Төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтэв
2021-09-21

Суданд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого амжилтгүй болсон талаар "Аль-Арабия" суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, одоо тус улсын нөхцөл байдал цэргийнхний хяналтад байгаа гэнэ. Хартума хотын гудамжинд танк орж ирсний дээр Нил мөрний дээгүүрх бүхий л гүүрнүүдийн хөдөлгөөнийг цэргийнхэн хаажээ. 

 

Суданы эрх баригчид "улс орноо, шилжилтийн үеийг хамгаалах"-ыг ард түмэндээ хандан төв телевизээр уриалсан байна. Түүнчлэн Засгийн газар болон зөвлөлийн гишүүд "ердийн байдлаар ажиллаж байгаа" хэмээн мэдэгджээ.

 

"Аль-Арабия" сувгийн мэдээлснээр, Суданы Ерөнхийлөгч асан Омар аль-Баширыг дэмжигчид төрийн эргэлт хийхийг завдсан гэнэ. Тэд төрийн радиостанцын хяналтыг гартаа авахыг завдсан ч амжилтгүй болсон байна. Түүнчлэн хуягт танкийн цэргийн хэд хэдэн офицерийг баривчлан саатуулсан талаарх мэдээлэл гарчээ.

 

Энд дуулгахад, 2019 оны наймдугаар сараас хойш Судан улсыг цэрэг-иргэний шилжилтийн захиргаа удирдаж байгаа юм. Шилжилтийн захиргаа 2019 оны дөрөвдүгээр сард гарсан цэргийн эргэлтийн дүнд эрх мэдлээс нь түлхэн унагасан ерөнхийлөгч Омар аль-Баширын үед үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчдод шударга ёсыг тогтооно хэмээн амлаж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин