УУХҮ-ийн сайд Г.Ёндон хариуцлагаас зугтлаа
2021-09-21

Улсын нийслэл Улаанбаатар шатахууны хомсдолд оров. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхны өгч буй мэдээллээр нийслэл ердийн хэрэглээний дөрвөн хоногийн нөөцтэй гэнэ. Гэхдээ иргэд их хэмжээгээр аваад байвал энэ нөөц шавхагдаж, хотоороо шатахуунгүй болох эрсдэлтэй. Тиймээс импортлогчид хязгаар тогтоож эхэлснийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлж байна.

 

 

Тэгвэл бүхэл бүтэн улс ийм нөхцөл байдалд хүрсний хариуцлагыг хэн хүлээх вэ? Энэ асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хариулахыг хүссэнгүй. Тэрбээр хариуцлагын тухай асуусан сэтгүүлчийн асуултаас бултаж, энэ тухай ам ангайсангүй. Газрын тосны нөөц бүрдүүлэх нь Уул уурхайн салбарын сайдын үндсэн үүрэг. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй, хотыг хомсдолд оруулсан сайд суудалдаа шигдсээр байх нь хэр зохимжтой вэ?!

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Оол:
Энэ сайдаас боллоо л гээд орилолдох юм??? Би энийг танихчгуй ! Дэлхийн топ 2 улс Хятад Орос нэгдэж олон улсыг боекотлож байна малнуудаа!!! Манай жижиг улс хавчуурганд нь шаачлаа !!! Ядуугийн л зовлон !!!
2021-09-22
Огцордоо ах минь. Ийм хэрэг тарьчаад сайдаа хийгээд яваад байж болдоггүй юм.
2021-09-21
зочин:
Ийм дибилүүд төрөөс зайлж, төрийн албыг цэвэрлэмээр юм. Ухамсараарай. Ямар ч нөхцөлд нөөц бололцоогоо тооцож ажилладаг биз дээ? Тэгээд худлаа ярихдаа ичихгүй ярихыг нь яана гээч. Ичиж үхмээр
2021-09-21
зочин:
Ёндонд солиогүй цагт энэ асуудал нэг мөр шийдэгдэхгүй. хэдэн сарын дараа дахиадл давтагдага шүү
2021-09-21