Швед: Хүүдээ Владимир Путин гэсэн нэр өгөхийг хүссэн ч улсын бүртгэл хүлээн авсангүй
2021-09-21

Шведийн нэгэн гэр бүл хүүдээ "Владимир Путин" гэж нэр өгөхийг хүссэн ч тэдний хүсэлтийг хүлээн аваагүй гэнэ. Хүүхдэд нэр өгөхөөр зохих хүсэлтийг илгээсэн ч "Владимир Путин" гэдэг нэр "зохимжгүй нэрс"-ийн жагсаалтад байгаа тул ийм нэр өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Энэ талаар DW агентлаг мэдээлжээ. 

 

"Хүний нэр тухайн хүнийг доромжлуулах, хүнд байдалд орох, ямар нэг шалтгаанаар гадуурхалтад өртөх шалтгаан болох ёсгүй" хэмээн улсын бүртгэлийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Шведийн өмнөд хэсэг дэх тосгонд амьдардаг гэр бүл анхны өргөдлөө энэ сарын эхээр өгсөн ч хүсэлтийг хүлээн аваагүй байна. Тиймээс хоёр дахь удаагаа хүүдээ зүгээр л "Путин" гэж нэр өгөхийг хүссэн ч мөн татгалзаж, энэ нь нэр биш харин овог учраас ийм нэр өгөх боломжгүй гэдэг хариу өгчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ хар хулгайчийн нэрийг өгч хүүхдээ бузарлаад яах нь вээ
2021-09-21