Талибууд эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр засгаа өргөжүүлэв
2021-09-22

Энэ оны хавраас АНУ болон НАТО Афганистанаас цэргээ гаргаж эхэлснээс хойш 20 жилийн өмнө хяналтаа алдаж байсан "Талибан" хөдөлгөөнийхөн засгийн газрын цэргүүдтэй дайтсаар, наймдугаар сарын 15-ны өдөр Кабул хотыг зэвсэггүйгээр эзлэн авснаар Афганистаны хяналтыг гартаа оруулсан юм. Үүний дараа талибууд олон журам гаргаж, засгаа бүрдүүлсний дээр дэлхий нийтийн санаа зовниж байсанчлан эмэгтэйчүүдийн эрхийг хааж боосон арга хэмжээ авсаар ирсэн. Тэд Засгаа анхлан бүрдүүлэхдээ эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулаагүй, үүнийгээ түр хугацааны шийдвэр, цаашид засгийн газраа өргөжүүлэхдээ эмэгтэйчүүдийг багтаана гэж амлаж байлаа. Гэсэн ч тэд амлалтаасаа ухарчээ. Талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлаж байгааг Афганистаны эмэгтэйчүүд эсэргүүцэн жагсаж байсан ч энэ нь үр дүнд хүрсэнгүй. 

 

"Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид түр Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөжүүлжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, засгийн бүрэлдэхүүнд хоёр дахин их сайд, орлогч багтсан ч эмэгтэйчүүдэд ямар ч албан тушаал оногдоогүй байна. 

 

Өмнө нь, есдүгээр сарын эхээр олон улсын зүгээс мэдэгдэл гаргахдаа "Талибан" хөдөлгөөнийг үйлдлээр нь үнэлж дүгнэнэ хэмээн онцолж эмэгтэйчүүд болон үндэсний цөөнхүүдтэй харилцаж байгаагаар нь талибуудын тэргүүлсэн засгийн газрыг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэж ойлгогдохуйц мэдэгдэл хийж байв. Талибууд өмнө нь 1990-ээд оны сүүлээр Афганистанд эрх барьж байхдаа охид бүсгүйчүүд сургуульд сурах, ажиллах, нийгмийн амьдралд оролцохыг нь хориглож байсан юм. Энэ удаад ч тэд өмнөх арга барилаасаа салахгүй бололтой. 

Засгийн газрын бүрэлдэхүүнд хазарачууд зэрэг угсаатны цөөнхий төлөөлөгчид багтсан гэж мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр "Талибан" хөдөлгөөний Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Забихулла Мужахид мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, албан тушаалтнуудыг "дадлага туршлагыг нь үндэслэн" ажилд авсан аж. Харин олон улсын зүгээс талибуудын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуултад тэрбээр ихээхэн ширүүн хариулсан бөгөөд олон улс энэ тал дээр талибуудад татгалзах шалтгаан байхгүй хэмээн хариулсан гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ.  

 

Гэхдээ олон жил үргэлжилсэн зэвсэгт сөргөлдөөний улмаас туйлдсан улс орныг удирдах томоохон асуудлыг давж гарах үүднээс “Талибан” хөдөлгөөн олон улсаас дэмжлэг хайж байгаа гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын дэмжлэгтэй, өнгөрсөн сард талибуудын түлхэн унагасан засгийн газар гадаадын тусламжаас ихээхэн хамааралтай байсан юм. Талибууд засгийн эрхэнд гарахаас ч өмнө Афганистаны эдийн засаг нэн хүнд нөхцөлд байсан аж. Тиймээс шинэ эрх баригчид эдийн засгийн хямрал болон ядууралтай нүүр тулсан гэж шинжээчид цохон тэмдэглэсэн байна. 

 

Гэхдээ Мужахид санхүүгийн асуудлыг төдийлөн ойшоогоогүй бөгөөд өмнөх засгийн газарт үзүүлж байсан гадаадын тусламжийн ихэнх нь “Талибан”-ы эсрэг Америкийн 20 жилийн дайнд зарцуулсан, өмнөх засгийн газар авлигад идэгдсэн байсан хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж байгаагаар энэ тусламжгүйгээр Афганистан урагшлах боломжтой, улс оронд хангалттай нөөц байгаа гэнэ. 


“Бидний үнэлснээр, Афганистан санхүүгийн тал дээр чадамжгүй орон биш” хэмээн талибуудын албан ёсны төлөөлөгч Мужахид мэдэгджээ. 


Гэхдээ, “Талибан”-ы Засгийн газар хүн амаасаа хангалттай хэмжээний татварын орлого хэрхэн бүрдүүлж чадна гэж тооцоолж байгаа нь одоогоор тодорхойгүй. НҮБ-ын мэдээллээр, 2021 оны сүүл гэхэд афганистаны хүн амын 97 хувь нь нэн ядуу амьдарч байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04