Өнөөдөр 4896 иргэнийг дархлаажуулна
2021-09-22

Өнөөдөр /2021.09.22/ Улаанбаатар хотод суурин 35 цэгт 56 багийн 284 эмч, ажилтан ажиллаж, 4896 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.09.21/ нийслэлийн хэмжээнд I тунд 105, II тунд 417, нэмэлт сэргээх тунд 1769, нийт 2291 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 14 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2875 (24.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.941 (74.2 хувь), 16-17 насны 25.981 (76.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин