Ши Жинпинь: БНХАУ нүүрсээр ажилладаг цахилгаан станц барих төсөлд оролцохгүй
2021-09-22

Дэлхийн хамгийн том нүүрс импортлогч улс болох Хятад улс байгаль орчинд ээлтэй байх, орчин агаарын бохирдолтой тэмцэх үүднээс нүүрснээс гарах эрчим хүчнээс татгалзах бодлого барьж байгаагаа удаа дараа мэдэгдэж байлаа. Энэ удаад НҮБ-ын индэр дээрээс Ши Жинпинь энэ байр сууриа дахин баталгаажуулж мэдэгдэл хийсэн байна. 

 

Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жинпинь НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дахь чуулган дээр үг хэлэхдээ Хятад улс дэлхийн хүлэмжийн хийн хаягдлын төвшнийг бууруулахын тулд хилийн чанадад нүүрсээр ажилладаг цахилгаан станц шинээр барих төслүүдэд оролцохгүй гэж мэдэгджээ. 

 

"БНХАУ хөгжиж буй орнуудад ногоон эдийн засгийг хөгжүүлэх, нүүрс устөрөгчийн хаягдлыг багасгахад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлнэ. Харин гадаад орнуудад шинээр, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд барихгүй" хэмээн Шин Жинпинь мэдэгджээ.

 

2015 онд НҮБ-ын хүрээнд Парисын уур амьсгалын хэлэлцээр батлагдсан бөгөөд энэ нь хүлэмжийн хийн хаягдлыг бууруулах, 2100 он гэхэд дэлхийн дундаж температурыг хоёроос дээш цельсийн градусаар нэмэгдүүлэхгүй байх, дулаарлыг 1,5 градусын хэмжээнд барихад чиглэгдсэн арга хэмжээ авах зорилготой юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гэтэл бид уурын зуух, сайжруулсан түлшний үылдвэр барина гэж гайхуулж 10 аймгийн нүүрсээр ажилладаг дулааны станц барихаа уурын зуухны утаа шүүх яндангаа хөөлөх тухай ярьж сууна
2021-09-22
Томчууд ийм том мэдэгдэл хийж байхад манай хууль бус хүнэнцэр эмэгтэй цэргүүдээ нэмнэ гэсэн юм яриад казино бодоод явж бн. Ямар ууууу?
2021-09-22