COVID-19-ийн үүслийг тайлбарлахдаа шинжлэх ухаанч байхыг Ши Жинпинь уриаллаа
2021-09-22

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дахь удаагийн чуулган энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо болж, гишүүн орнуудын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд биечлэн болон цахимаар чуулганд оролцож байгаа юм. 

 

Энэ чуулганд БНХАУ-ын дарга Ши Жинпинь цахимаар оролцож байгаа бөгөөд тэрбээр оролцогчдод хандан видео илгээлт хүргэсэн байна. Тэрбээр энэ мэдэгдэлдээ бүх нийтийн хамтын хүчээр цар тахлыг давах, коронавирусийн үүсэлтэй холбоотой тайлбар дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийхийг уриалсан байна. Түүнчлэн Ши Жинпинь шинэ төрлийн олон улсын харилцааг дэмжиж байгаагаа илэрхийлэн, хамтдаа урагшлан хөгжих боломжтой гэж цохон тэмдэглэжээ. 

 

Цар тахал  

"Цар тахлыг сөрөн зогсох арга хэмжээ авахдаа шинжлэх ухаанч байдлаар хандаж, шинжлэх ухааны зөвлөмжийг мөрдөн, урьдчилан сэргийлэх болон хяналт тавихад хамтын хүчээ нэгтгэх нь чухал" хэмээн Ши Жинпинь мэдэгджээ. Түүнчлэн хилд дамнасан халдварын эрсдлийг бууруулахын тулд олон улс нэгдэж, хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн тэрбээр нэмэж өгүүлсэн байна.

 

Ши Жинпинь коронавирусийн халдвартай тэмцэхэд вакцин хүчтэй зэвсэг гэдгийг сануулаад, дэлхий даяар, тэр дундаа хөгжиж буй орнуудад вакциныг хүртээмжтэй болгохын чухлыг цохон тэмдэглсэн байна. Түүний өгүүлснээр, энэ оны эцэс гэхэд Хятад улс хилийн чанад руу нийлүүлэх вакциныхаа хэмжээг хоёр тэрбум тун болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ойролцоогоор 100 сая тун вакциныг Хятад улс хөгжиж буй орнуудад буцалтгүй тусламжаар нийлүүлэх гэнэ.

 

"Хятад улс коронавирусийн үүслийн талаарх шинжлэх ухаан суурьтай судалгааг баримтлах бөгөөд аливаа улс төрийн гуйвуулгын эсрэг хатуу зогсон, шинжлэх ухаанч судалгаанд идэвхтэй оролцоно" хэмээн Ши Жинпинь цохон тэмдэглэжээ.

 

Хөгжил

Ши Жинпинь цар тахлын дараа эдийн засгийг сэргээн босгох шаардлагын талаар онцолж, олон улсын тэнцвэртэй, шударга хөгжлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөгжиж буй орнуудын ашиг сонирхолд нийцүүлэн арга хэмжээ авч, ийм орнуудын өрийг цайруулахыг уриалсан байна. Мөн цар тахлын дараа шинжлэх ухаан, техникийн шударга хөгжилд зориулсан орчин бүрдүүлэх нь чухал хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн БНХАУ хөгжиж буй орнуудад ойрын гурван жилд гурван тэрбум долларын тусламж үзүүлэхээр шийдсэн талаараа мэдэгдсэн байна.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 

 

БНХАУ-ын дарга уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярихдаа "ногоон", нүүрс төрөгч багатай эдийн засагт шилжих цаг нь ирсэн хэмээн онцолжээ. Тэрбээр хөгжиж буй орнуудад ч энэ тал дээр дэмжлэг үзүүлж, мөн Хятад улс нүүрсэн цахилгаан станц байгуулах төслүүдэд цаашид оролцохгүй хэмээн мэдэгдсэн юм.

 

Мөн 2060 он гэхэд Хятад улс нүүрстөрөгчөөс хараат бус болно хэмээн амласан байна.

 

Олон улсын эв санааны нэгдэл 

 

Харилцан хүндлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан олон улсын эв санааны нэгдлийн төлөө байгаагаа Ши Жинпин илэрхийлжээ. Соёл иргэншил өөр өөрийн онцлогтой, шинэчлэлийн олон замыг хослуулан хэрэглэсэн нөхцөлд л энх тайван, хөгжил бий болно гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж Ши Жинпинь мэдэгджээ. 

 

"Ардчилал бол аль нэг улсын давуу эрх биш энэ бол бүхий л орнуудын ард түмний эрх юм" хэмээн Хятадын дарга мэдэгдсэн байна. Мөн "цэргийн оролцоо, ардчилсан өөрчлөлт гэгдэх хөндлөнгийн оролцоо" нь сүйрэл дагуулна хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Улс орнуудын хооронд санал зөрөлдөөн гарах нь зайлшгүй хэрэг, харин үүнийг хэлэлцээ, хамтын ажиллагааны замаар, эрх тэгш байдал, харилцан хүндлэлийн зарчим дээр тулгуурлан шийдвэрлэх ёстой гэж БНХАУ-ын дарга мэдэгдсэн байна.

 

"Нэг улсын ялалт гэдэг нь нөгөө улсын ялагдал биш" хэмээн Ши Жинпинь мэдэгдээд бүхий л орнуудын хувьд хамтдаа хөгжих боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Тэрбээр харилцан хүндлэл дээр суурилсан шинэ төрлийн олон улсын харилцаа цогцлоохыг уриалаад "Хятад улс хэзээ ч бусад улс руу түрэмгийлэн орж байгаагүй, эзлэн авч байгаагүй" цаашид ч ийм алхам хийхгүй хэмээн цохон тэмдэглэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
үхэр ээ, ялсан шд, одоо хятадаас АНУ руу 1 чингэлэг ачаа 20,000 $ р ачиж бн (дайн зарлахаас өмнө 2,000 байсан ), тэглээ гэд чингэлэг байхгүй, АНУ аас Хятад руу адилхан чингэлэг 3,000 $ ачиж бн,тэгсэн ч ачаа ховор, Хятадууд ихэнхдээ хоосон чингэлэгтэй буцаж шууд АНУ руу дараанын ачаагаа ачиж бага, хэн нь хожиж бн ????
2021-09-27
Хүн амаа тахалд нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тахалж бхйгаа ч улс орнууд Монголд халдвар яагаал ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч халдвар авна өвдөөд эдгэсэн ч дахин халдвар авна гэдгийг эрдэмтэд аль хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тархалтын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тахал намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ
2021-09-23
Путин бол таны хэлсний эсрэг бодлого явуулж бна
2021-09-22
Зочин:
АНУ-тай хийсэн худалдааны дайнд ялагдсандаа хорсож коронавирус бүтээж дэлхий даяар халдаасан.
2021-09-22
үхэр ээ, ялсан шд, одоо хятадаас АНУ руу 1 чингэлэг ачаа 20,000 $ р ачиж бн (дайн зарлахаас өмнө 2,000 байсан ), тэглээ гэд чингэлэг байхгүй, АНУ аас Хятад руу адилхан чингэлэг 3,000 $ ачиж бн,тэгсэн ч ачаа ховор, Хятадууд ихэнхдээ хоосон чингэлэгтэй буцаж шууд АНУ руу дараанын ачаагаа ачиж бага, хэн нь хожиж бн ????