НҮБ-ын чуулганд оролцож буй Бразилийн сайд COVID-19 халдвар авчээ
2021-09-22

НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгч Жаир Болсонаруг дагалдан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж яваа Бразилын Эрүүл мэндийн сайд Марселу Кейрога коронавирусийн халдвар авсан талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Эрүүл мэндийн сайд чуулган болж буй Нью-Йорк хотоор зугаалж, 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдод зориулсан дурсгалын цогцолбор үзэж, Жаир Болсонаругийн хамт Борис Жонсонтой уулзаж байсан гэнэ. 

 

Түүнээс авсан коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан тул 14 хоног тусгаарлагдаж, харин Бразилын Ерөнхийлөгч тэргүүтэй бусад төлөөлөгчид коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай, мөн алсын зайнаас ажиллах ёстой болсон гэнэ.

 

Бразилын Эрүүл мэндийн сайд гуравдугаар сард сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин