Халдварын 3416 тохиолдол батлагдаж, 14 хүн нас барлаа
2021-09-22

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 22-ын өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 3416 тохиолдол батлагдаж, 6120 хүн эдгэжээ. Шинээр илэрсэн халдварын 1896 нь Улаанбаатарт, 1518 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 21-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1073 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 21 524 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 12 156 хүний биеийн байдал хөнгөн бол 376 хүний бие нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин