АН: Засгийн газар ковидын хуулиа цуцал
2021-09-22

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Тус намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Буяндэлгэр “Засгийн газар 1.6 жилийн хугацаанд онцгой бүрэн эрхтэйгээр, ковидын үеийн хуулийн дор үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Ерөнхий сайд өөрийн биеэр очиж, олон хүн цугласан арга хэмжээ зохион байгууллаа. Ковидыг барьж чадна гэж бодож байгаа бол аж ахуйн нэгжүүдийг хааж боохоо боль. Ковидын хуулиа яаралтай цуцал. Хоёрхон тойргийн нөхөн сонгуульд зориулсан шоу хийж, тэрэндээ ард түмний боловсрол, эрүүл мэндийн асуудлыг золиосолж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

 

Монголын эдийн засаг гурван улирал дараалан хасах үзүүлэлттэй гарсан. Дэлхийн зах зээл дээр төмөр, зэс, нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа манай эдийн засаг харьцангуй байгаад байна. Энэ үнэ эргээд буухад манай төсөв хүндэрнэ, иргэдийн амьдрал илүү хүндэрнэ.

 

Ажлын зохион байгуулалт хийж нөөц бүрдүүлж чадаагүйгээс шатахуун хомсдлоо.  Намрын ургац хураалт хүндэрнэ. Дагаад иргэдийн амьдрал хүндэрнэ. Тиймээс сөрөг хүчин, иргэдтэй хамтран Засгийн газраас ажлаа сайн зохион байгуулахыг шаардах хэрэгтэйг С.Буяндэлгэр хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ковидын хуулиа хүчингүй болгоочээ. Хэрэгждэггүй хууль бус хэрэгждэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эдийн засгийн эрүүл орчин нөхцөл шаардлагатай байна.
2021-09-22
zochin,:
gadaa garch jagsana, tanaraas uu gej aich um !!!, bid schaardlaga tavich estoi
2021-09-22
АНУСУУД АРД ТУМНИИГ АЛАХ ГЭЖ БНА
2021-09-22
Сөрөг хүчнүүд маш сайн байх хэрэгтэй. Эрх баригчдыг зүгээр л, үндэслэлгүй муулах биш, харин энэн шигээ зөв юман дээр, зөв дуугарах хэрэгтэй.
2021-09-22
Бослого зохион байгуулаачэээээ
2021-09-22
Иргэн:
Битгий солиор.
2021-09-22