Хойд Солонгосын асуудлыг АНУ, Япон, Өмнөд Солонгос хэлэлцэнэ
2021-09-22

Есдүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүрээнд Японы Гадаад хэргийн сайд Тосимицу Мотэги, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён нар БНАСАУ-ыг тойрсон өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзах гэнэ. Энэ талаар Америкийн Төрийн департаментын өндөр албан тушаалтнаас авсан эх сурвалжтайгаар Kyodo агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гурван орны гадаад харилцааны тэргүүнүүд Пхеньяны пуужингийн туршилтуудын талаар хэлэлцэн, улмаар бүс нутагт энх тайвныг тогтоох эрмэлзлийн талаар хамтарсан мэдэгдэл хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын 15-ны өдөр Хойд Солонгос Япон тэнгисийн зүгт хоёр баллистик пуужин харвасан юм. Энэ үйлдэл нь "олон улсад ноцтой асуудал" учруулж байгаа хэрэг хэмээн Японы Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин