Орост хиймэл оюун ухаантай автомат буу бүтээж байна
2021-09-22

Оросын зохион бүтээгчид хиймэл оюун ухааны элементтэй буу бүтээх ажилдаа оржээ. Автомат буунд нейро сүлжээ оруулснаар цэргийн алба хаагч байг таних, дагах, онилох, гал нээх ажиллагааг хиймэл оюун ухаан гүйцэтгэх гэнэ. Хиймэл оюун ухаант буу ийнхүү байгаа таньж, онилсноор цэрэг гагцхүү гох дарах л үйлдэл хийх аж. 

 

"Калашников" концерны ерөнхий зохион бүтээгч Сергей Уржумцевийн мэдээлснээр, системийн эд ангийг хэдийнэ бүтээж, ОХУ-ын Батлан хамгаалах яаманд танилцуулсан гэнэ.

 

Шинэ автомат буу нь шөнө болон цаг агаар муу нөхцөлд буюу хүн объектыг нүдээр харан илрүүлэх боломжгүй үед байг онох хурд болон оновчтой байдлыг дээшлүүлэх зорилготой аж. 

 

Нейро сүлжээ бүхий автомат бууг бүтээхэд оптикийн болон электрон төхөөрөмжүүдийг нэгдсэн системд холбоход ихээхэн нарийн ажиллагаа шаардлагатай тул эрдэм шинжилгээний болон туршилт зохион бүтээх ажлуудыг явуулсны дараа автомат бууг цувралаар үйлдвэрлэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dain buu zevsgeer yadiin
2022-12-24
улс мөн л юм бол батлан хамгаалахаа хөгжүүлэх ёстой. зэр зэвсэггүй армигүй улс улс биш ичээч монголчууд аа . хүн цөөтэйгөөрөө харин ч робот цэрэг хөгжүүлэх ёстой улс шдээ
2021-09-23