Хятадад COVID-19 тархалтын шинэ голомт илэрчээ
2021-09-22

Хятадын Хар мөрөн мужийн төв Харбин хотод коронавирусийн дотоодын халдварын гурван тохиолдол шинээр илрүүлжээ. Энэ талаар Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдээлсэн байна. 

 

Халдварыг цааш тархаахгүйн тулд орон нутгийн эрх баригчид долоо хоногийн хугацаанд хүүхдийн цэцэрлэг, дунд сургууль, спорт танхим болон кинотеатруудыг хааж, оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэлжээ.

 

Мөн иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхээс зайлсхийх, аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна. Хотын зарим дүүргийг "халдварын эрсдэл дунд" бүс гэж зарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаха:
hudalaa shuu
2021-09-23
Зочин:
Хятад энэтхэгт ковидын халдвар гамшиг болж байгаа.
2021-09-22
Хаха:
hudalaa shuu