Алан хядах бүлэглэлийн 8000 дайчин эрх баригчдад бууж өгчээ
2021-09-23

Нигерид зургадугаар сараас хойш "Боко харам" алан хядах бүлэлэлийн 8000 гаруй дайчин болон тэдний гэр бүлийнхэн эрх баригчдад бууж өгчээ. Энэ талаар тус улсын армийн долдугаар дивизийн командлагч Абдулахаба Эйитайогаас авсан эх сурвалжтайгаар Vanguard сонин мэдээлсэн байна.

 

"Бууж өгсөн хүмүүсийн ихэнх нь Борно мужийн нутаг дэвсгэрт байх Самбис ой дахь өөрсдийн бааз дээр байрлаж байсан. Алан хядах бүлэглэлийн дайчид олноороо бууж өгөх болсон шалтгаануудын нэг нь Нигерийн зүүн өмнөд хэсэг дэх Засгийн газрын цэргүүдийн довтлох хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Нигерийн хэвлэлүүдийн мэдээлснээр, дайчид олноор бууж өгөх өөр нэг шалтгаан нь тус бүлэглэлийн удирдагч амиа алдсантай холбоотой гэнэ. Энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр "Боко харам" бүлэглэлийн удирдагч, энэ бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг Абубакара Шекау "Исламын улс" алан хядах бүлэглэлийн салбар болох "Африк дахь Исламын улс" хэмээх өрсөлдөгч бүлэглэлийн дайчидтай мөргөлдөх үеэр алагджээ.

 

"Боко харам" алан хядах бүлэглэл 2002 онд Нигерийн Борно мужид үүсгэн байгуулагдсан. Энэ бүлэглэлийн гишүүд Нигерийн эрх мэдлийг булаан авах зорилго тавьсан бөгөөд 2009 оноос эхлэн алан хядах ажиллагаа байнга үйлдэх болсон юм. 2015 онд Нигерийн зэвсэгт хүчин "Боко харам"-д цохилт өгч, улмаар хяналтад байсан нутаг дэвсгэрүүдийг нь ихээхэн хумисан. Үүний хариуд алан хядах бүлэглэлийн дайчид Нигертэй хөрш зэргэлдээ оршин улс орнуудад ч баазуудаа байгуулж эхэлсэн байна.

 

2015 онд "Боко харам" бүлгэлэлд хагарал үүсэж, эндээс бүлэг дайчид гаран, "Баруун Африк дахь Исламын улс" бүлэглэлийг байгуулжээ. НҮБ-ын мэдээлснээр, сүүлийн 10 жилд 35 мянга гаруй хүн "Боко харам" бүлэглэлийн алан хядагчдын гарт амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шшш энэ хүүрнүүдийн байж байгааг чёрт.
2021-09-23
Yag unen
2021-09-23
өаөа:
Алан хядах гэдэгээ арай өөрөөр орчуулмаар санагдах юм. Эсвэл террорист гэдгээд нь бичих. Ямар тамын Элч нар биш дээ.
2021-09-23
Yag unen