БНХАУ-аас шатахуун яаралтай тээвэрлэн авахад Хятадын тал дэмжинэ
2021-09-23

Монгол Улсад нийлүүлэх шатахууны тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

 

БНХАУ-ын Намрын дунд сарын баярын бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, ажилдаа орсон даруйдаа ЭСЯ-ны хүсэлтийг хүлээн авч, эдгээр уулзалтуудыг шуурхай зохион байгуулж байгаад талархал илэрхийлээд манай улсын дотоодод үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой танилцуулав.

 

Энэ үеэр ЭСЯ-ны зүгээс Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн бөгөөд хятадын тал манай улсад нэн тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
Бэнзинээ өөрсдөө үйлдвэрлэ:
Монгол улс бэнзинээ өөрсдөө үйлдвэрлэж сурах хэрэгтэй. Тэгвэл ямар нэгэн орноос гуйлга гуйхгүй шүү дээ
2021-09-23
Зочин:
Тенжины ачаа шиг болох вий дээ хоногт 2 галт тэрэг явуулна гээд л байсан одоо байдаггүй шүү
2021-09-23
зочин:
Орост байгаа элчин ажлаа хиймээр байхын үгүй бол солиоч ээ хэн гэж хүн байдгийн бол
2021-09-23
Хятадууд өгөх нь өгөх л байх гэхдээ цаанаа инээд хүрч байгаа байхдаа эд ингээл будаа болох юм байж гээд
2021-09-23
Gadnii haraat baidlaas l erthen garah heregtei.
2021-09-23
хэлээд юү гэхэв
2021-09-23
Z:
Muulaad baidag omnod horsh maani yadarsan tsagt tusalj baih shig bna. Ah ah geed baisan Orosuud ch hun chanargui Dulzenguud umdaa
2021-09-23
хэлээд юү гэхэв