Г.Ёндон хариуцлагаас бултаж, яамны албан тушаалтан алдааг үүрэх үү
2021-09-23
Гэрэл зургийг MPA.mn

Ургац хураалт, өвлийн бэлтгэл гээд намрын ид ажлын үетэй зэрэгцээд улсаараа шатахууны хомстолд өртлөө.  Манай улс шатахуунаа импортоор авдаг, дотооддоо нефтийн үйлдвэргүй улс. Өчнөөн жил ярьж, төсөвт мөнгийг нь тусгасаар ирсэн нефть боловсруулах үйлдвэрийн сураг сонгуулийн жилүүдэд ойртоод тасардаг. Тиймээс ч иргэд нефтийн үйлдвэртэй болох улстөрчдийн үлгэрт итгэл алдарсан.

 

Харин шатахуун импортыг тасалдуулахгүй байх нь аль Засгийн газрын үеийн стратегийн том бодлого болж ирсэн. Шатахуун тасалдвал улсын ажил бүхэлдээ зогсоно. Наанадаж импортлогчид шатахууны литр тутмын үнийг нэмснээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад өснө. Тиймээс ч шатахууны үнийг зах зээлийн бус төрийн зохицуулалт дор барьж ирсэн байна.

 

Энэ намар шатахуун ховордож, зарим ШТС-уудад АИ92 дууссан байна гэдгийг олон нийт эртнээс сэрэмжлүүлсэн. Цаашлаад үнээ 100 төгрөгөөс эхлээд нэмээд байгааг ч анхааруулсан. Гэсэн хэдий ч АМГТГ-аас “шатахуун нөөц хангалттай, татан авалт багассан ч шатахууны хомсдол үүсэхгүй. Зарим ШТС-ууд АИ92 бензинийг зарахгүй байгаа нь татан авалт багассантай холбоотой” гэсэн тайлбарыг  өгч, ОХУ-ын Ангарскийн үйлдвэр завсарт орж байгааг хамтатган дуулгасан. Энэ үйлдвэрт жил бүр их завсар хийгддэгийг  тухайн салбарт ажиллаж байгаа манай төрийн албаныхан байтугай иргэд мэднэ. Тиймээс л завсарын ажил эхлэхээс нь өмнө нөөцөө бүрдүүлж, татан авалтаа хийх нь төрийн ажил байлаа. Гэвч төр ажлаа хийгээгүйгээс өнөөдөр шатахууны хомстол үүссэн байхад “иргэд шатахуун хомстлоо гэж их хэмжээгээр нөөцөөлснөөс болсон” хэмээн хээв нэг тайлбар хийж байгаа түшмэлтэй байж болохгүй.  Эхлээд импортлогчид шатахуунаа зарим ШТС-ууддаа худалдаалахгүй байсан бол одоо иргэд их хэмжээгээр нөөцөлсөн гэсэн дараагийн буруутнаар тохов.

 

Ер нь энэ Засгийн газар сайд, албан тушаалтнууддаа хариуцлага тооцдоггүй, аж ахуйн нэгж, иргэдэд бурууг тохдог гэм биш зантай. Хамгийн сүүлийн жишээгээр өнгөрсөн баасан гарагийн “Цахим үндэстэн” джитал шоу цэнгүүний арга хэмжээд албан тушаалтнууд төрийн хамгаалалттай, тусгай суудалд тухлан үзсэн байхад иргэд хаалттай бүсний гадна бөөгнөрсөн гэж буруудсан. Урлаг, уран сайхны шоу цэнгүүнд уриалсан албан тушаалтнууд буруудах атал цар тахлын үед бөөгнөрөл үүсгэснээрээ залуус буруутаад байгаа. Шатахууны хомстол үүнтэй агаар нэгэн.

 

Харин Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа шатахууны асуудлаар хэлэлцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны нөөц бүрдүүлэлтэд хайнга хандсан, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг УУХҮЯ-нд даалгажээ. Уг нь Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ алдаа гаргасан салбарын албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгах бус улсаа шатахууны хомстолд оруулсан Г.Ёндон сайдад л хариуцлага тооцох шийдвэр гаргах байлаа. Гэсэн хэдий ч Г.Ёндон үлдэж, яамны албан тушаалтан хариуцлага үүрэх янзтай.

 

Ямартай ч өнөөдрийн сайн мэдээ гэвэл хоёр улсын яам хоорондын хэлэлцээр байна. БНХАУ-ын Гадаад хэргийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай хийсэн уулзалтаар "Манай тал Хятадын Петрочайна компаниас шатахуун худалдан авах гэрээ хийгээд буй манай улсын шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалгыг төмөр замаар яаралтай тээвэрлэх асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэхэд  хятадын тал манай улсад тулгамдаад буй уг асуудлыг ойлгож байгаагаа тэмдэглэж, Хятадын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцан шийдвэрлэх чиглэлээр шуурхай ажиллахаа мэдэгдлээ" гэсэн байна. 

 

Нэгэнтээ шатахууны нөөц бүрдүүлэлт тасалдсаны дараагаа импортлогчид үнээ нэмдэг зах зээлийн бичигдээгүй хуультай. Энэ дагуу тээвэрлэлт, нөөц бүрдүүлэлт явагдах хугацаанд шатахууны үнэ хэр нэмэгдэхгүй таашгүй. 

Н.Энхлэн 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Ёндон хошногыг зайлуулаач.
2021-09-23
japan:
Tenegtej ugoh yumaa uher mongolchuud, yos zuitei ulsad bol ES ni hariutslaga huleene shu de.
2021-09-23
ЗГ ОГЦОР!
2021-09-23
Зочин:
Ерөнхий сайдаа ажлаа мэддэг сайд нартхй болооч. Арай арай нэх их хөөсөрсөн хүмүүс нүдээ нээгээд бодит амьдралыг хараач. Хүнс болон бүх юмны үнэ өсч бна.
2021-09-23
мэ:
мэдээж асар их пялдагадаж авсан суудлаасааа яг бууж харагдааач лалруудаааа
2021-09-23
УИХ ТАР! ЗГ ОГЦОР!
2021-09-23
Зочин:
Монгол хуулиар сайд хариуцлага хүлээхгүй Яам түүний албад хүлээдэг буруу тогтолцоотой
2021-09-23
зочин:
Шатахууны асуудалыг Ерөнхий сайдад биш харин салбарын сайд л хариуцах ёстой
2021-09-23
Иргэн:
Энэ засаг маш муу ажиллаж байна. Ажлаа мэддэг гялалзуур сайд нэг ч алга. Бүгд л бүтэлгүй, хэл аманд орооцолдсон тавиулууд гэдэг нь тодорхой боллоо.
2021-09-23
иргэн:
Аль 7 сараас өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй ШӨХТГ-ын түр дарганцар Батэрдэнэ болон ажил хариуцсан албан тушаалтнууд болон худал мэдээлэл тараасан АМГТГ-ын орлогч дарга Эрдэнэбаяр нарт хариуцлага тооцохыг шаардаж байна. Огцор Огцор Огцор
2021-09-23
иргэн:
Зөвхөн энэ яамны албан тушаалтнууд биш эдний агентлаг болох АМГТГ-ын дэд дарга Эрдэнэбаяр 21 хоногын нөөцтэй үнэ өсөхгүй гэж маш бүдүүлэг алдаа гаргаж худал мэдээлэл тараасан, түүнээс гадна ШӨХТГ-ын дарга Батэрдэнэ гээд нөхөр энэ мэдээллийг нь мөн өөрийн хувийн пэйж хуудсаараа дагаж мэдээлсэн аль 7 сараас 92-ийг хязгаарлаж илүү үнэтэй 95, 98-ийг хүчээр шахаж зохиомол хомсдол эртнээс бий болсон байхад өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй одоо цочсондоо балайрч дамлан худалдаалж байгаа хүмүүстэй хөөцөлдөж байна гэчихсэн маазарч явна өөрийн пэйж хуудсаар нь дүүрэн маазарсан элдэв гаж үгс пост бичиж суудаг.
2021-09-23
иргэн:
Энд ажил хариуцсан бүхэл бүтэн агентлаг албан тушаалтнууд байгаа тэдэнд арга хэмжээ ав. Мэдээж ЕС, Сайд нар үүрэг өгсөн байгаа тэгээд ажил цалгадсан бол сайд нар хамаагүй. Гэхдээ улс төрийн шалтгаан байж магадгүй болоод байна
2021-09-23
ЕС өөрөө ажлаа хийж чадахгүй, амжихгүй байгаа нь л харагдаж байна.
2021-09-23