Ховдоос 130 км зайд 4,9 магнитудын газар хөдлөлт болжээ
2021-09-23

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 4,9 магнитудын газар хөдлөлт болсон талаар Европ-Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төв мэдээлжээ. 

 

Энэ төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Ховд хотоос 130 км, нийслэл Улаанбаатар хотоос 580 км зайд байрлаж байсан гэнэ. Газар хөдлөлтийн голомт нь 2 км гүнд байсан аж. 

 

Энд дуулгахад, энэ жил манай улсад тэр дундаа Хөвсгөл аймагт газар хөдлөлт ойр ойрхон давтагдаж байв. 

Shuud.mn
Сонин хачин