Сураггүй болсон онгоцны хэлтэрхийг олжээ
2021-09-23

 

ОХУ-д есдүгээр сарын 22-ны өдөр Ан-26 онгоц радараас алга болж, сураггүй болсон байна. Энэ онгоц техникийн нислэг үйлдэж байсан бөгөөд алга болох үедээ Хабаровскийн нисэх буудлаас 38 км зайд байсан гэнэ. Онгоцонд экипажийн зургаан гишүүн явж байсан аж.

 

Онгоц радараас тасарсаны дараа эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлж, олон цаг эрлийн ажлыг зогсолтгүй явуулснаар сураггүй болсон онгоцыг олжээ. Энэ талаар есдүгээр сарын 23-ны өдөр ТАСС агентлаг мэдээллээ. 

 

"Эрэл хайгуулж хийж байсан газраас онгоцны хэлтэрхийг олсон" хэмээн ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эрлийн ажлыг тайгын бүсэд явуулсан бөгөөд 70 гаруй аврагч, 20 техник оролцжээ. Ан-26 онгоцыг радараас сураггүй болсон даруйд агаарын тээврийн ашиглалтын аюулгүй байдлыг зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин