Сири Туркийг нэн даруй цэргээ гаргахыг шаардав
2021-09-23

Турк улс Сирийн Идлиб муж руу 3000 цэргийн алба хаагч илгээжээ. Энэ нь сүүлийн саруудад нэмэгдсэн гэх дүрвэгчдийн урсгалыг зогсоох зорилготой гэнэ. 

 

Харин Сири улс Туркийг нэн даруй цэргээ гаргахыг шаардсан байна. "Сирийн хойд хэсгийн эзлэгдсэн нутгийг чөлөөлөх манай хүчин чармайлтыг олон улс дэмжих ёстой" хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад мэдэгдсэнийг Блүмберг агентлаг дамжуулжээ.

 

Түүнчлэн Сирид нөхцөл байдал хурцадсан нь "Турк эзлэн түрэмгийлсэн, түүнчлэн газар нутаг дээрх алан хядах бүлэглэлийнхэнд Турк дэмжлэг үзүүлж байгаатай холбоотой" хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.

 

Өмнө нь НҮБ мэдэгдэл хийхдээ Сирийн зарим бүс нутагт нөхцөл байдал хурцадсан, Идлиб мужид 2020 оны хавраас хойш ийм эрчимтэй мөргөлдөөн ажиглагдаагүй хэмээн онцолж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин