Г.Занданшатар: Монголын ард түмэн Энэтхэг улсыг Бурханы орон хэмээн хүндэтгэж ирсэн УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно БНСУ-ын ЭСЯ-наас охины асуудалд онцгой анхаарахыг хүслээ Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна
Хил зөрчихийг завдсан Хятадын иргэнийг саатууллаа
2021-09-23 14:54

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлээр энэ сарын 21-ний өдөр түрүүч О.Пүрэвсүх ахлагчтай хилийн манаа гадаадаас дотоод руу явсан нэг явган хүний мөр илрүүлж ангийн шуурхай жижүүрт мэдэгджээ. Үүссэн цагийн байдлын дагуу хилийн эрэл зохион байгуулж, улсын хилээс 7,6 км газарт хилийн заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Г.Төрмөнхийн ахалсан манаа хил зөрчигчийг нуугдаж байхад нь илрүүлэн саатуулсан байна.

 

 

Уг хил зөрчигч нь БНХАУ-ын иргэн, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ӨМӨЗО-ны Улаан хад аймаг, Байран хошууны Баянхан сумын Царстайд оршин суудаг өвөрмонгол үндэстэн бөгөөд хил зөрчихдөө иж бүрэн тусгай өнгөлөн далдлалтын хувцастай, дуран, хутга болон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт зэргийг биедээ авч явжээ. Хил зөрчигчийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн өгөөд байна.

 

Эх сурвалж: ХХЕГ

Shuud.mn
Сонин хачин
Orgoj zugtaj orognol hussen övörmongol hun bizdee...
2021-09-24
Zocnin:
Mongoloo gesen mongol l bna yaj iigeed uldeecneeseidee
2021-09-23