Швейцарт ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрнө
2021-09-23

Швейцарын эрх баригчид үндэсний санал асуулга явуулах бөгөөд үүний дүнгээр ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа талаар  Le Figaro мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, урьдчилсан санал асуулгын дүнгээр швейцарчуудын ихэнх нь "хүн бүр гэрлэх боломжтой" системийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаа гэнэ.

Швейцар дахь гомосексуализмыг судалдаг түүхч Тьерри Делессерийн өгүүлснээр, ижил хүйстний гэрлэлтийг дэмжих шийдвэр нь тус улсын хувьд томоохон алхам болох аж. 

 

Швейцарт 1942 оноос эхлэн ЛГБТ-ийн төлөөлөл байх нь гэмт хэрэг биш гэж хуульчилсан ч 1990-ээд он хүртэл ижил хүйстнүүдийн тусгай жагсаалтыг хууль сахиулагчид хөтөлдөг байжээ.

 

Энэ жагсаалтын дагуу тэдэнд ял тулгах нь олонтаа байсны дээр төрийн байгууллагад ажилд орох эсвэл байр түрээслэхэд тун хүндрэлтэй байсан гэнэ. Харин одоо байдал өөрчлөгдсөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Есус эзэн минь та авраач:
энэ бол аймшиг. бурханы шийтгэл ирэх болж байна да. уер ус гал газар хедлелд ган гачиг салхи шуурга елсгелен улам ихсэх болно. хуний эрх нэрийн дор ялзарч завхарч байна да.
2021-09-23