COVID-19: АНУ нэмэлт тун тарихыг зөвшөөрөв
2021-09-24

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Пфайзер вакциныг нэмэлт тунд хамруулахад ашиглахыг зөвшөөрчээ. Коронавирусээс хамгаалах нэмэлт тунг 65-аас дээш насныхан болон өвчин хүндрэх эрсдэлтэй бүлгийн хүмүүст хийх юм байна.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв 18-64 насныханд нэмэлт тун тарих саналыг дэмжээгүй гэнэ.

 

Энд дуулгахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос  Аданом Гебрейесус коронавирусээс сэргийлэх нэмэлт тунг тарих ажлыг есдүгээр сарын сүүл хүртэл сунгахыг уриалсан юм. 

 

"Нэмэлт тун тарих ажлыг есдүгээр сарын сүүл хүртэл хойшлуулахыг сарын өмнө би уриалж байлаа. Ингэснээр эрсдэлийн бүлэгт багтдаг боловч өнөө хэр эхний тунгаа ч тариулаагүй дэлхийнх олон орны хүмүүст вакциныг хүртээх боломж олгох юм. Гэвч харамсалтай нь олон улсын нөхцөл байдал төдийлөн өөрчлөгдсөнгүй. Тиймээс улс орон бүр хүн амынхаа дор хаяж 40 хувийг вакцинд хамруулах боломжийг бий болгох үүднээс он дуустал нэмэлт тунгаа тарихыг хойшлуулахыг уриалж байна" хэмээн Тедрос Гебрейесус мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин