Япон, АНУ, Энэтхэг, Австрали сансрын салбарт хамтарна
2021-09-24

Аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээний орнууд болох Австрали, Энэтхэг, АНУ, Японы төрийн тэргүүнүүд есдүгээр сарын 24-ний баасан гарагт Вашингтонд болох уулзалтын үеэр сансар болон цахим орон зайд хамтран ажиллахаар тохиролцох гэнэ. Энэ талаар хамтарсан мэдэгдлийн төслийг иш татан Японы Ёмимури сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, талууд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь байгалийн гамшгийг таамаглах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зогсох үүднээс хиймэл дагуулын мэдээллүүдийг солилцохоор төлөвлөж байгаа гэнэ. Түүнчлэн сар судлах болон сансрын орон зайг ашиглах олон улсын дүрэм журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаа аж. 

 

Япон, Австрали, Энэтхэг, АНУ хамтран сэжиг бүхий хөлөг онгоцуудын хөдөлгөөний талаарх мэдээллийг цуглуулах тал дээр хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Мөн цахим халдлагыг сөрөн зогсох, 5G зэрэг тоон дэд бүтцийг урагшлуулахад хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Энд дуулгахад, аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээ нь 2007 оноос эхтэй. Оролцогч дөрвөн орны гадаад харилцааны яамны тэргүүнүүдийн анхны уулзалт 2019 оны есдүгээр сард Нью-Йорк хотод болж байв. Харин энэ жил эдгээр орнуудын дээд хэмжээний уулзалт анх удаа цахимаар зохион байгуулагдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин