ВИДЕО: Бид вирусийг устгах боломжгүй ч хүндрэлийг бууруулан таслан зогсоох боломжтой
2021-09-24

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж  байна. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон ЭМЯ-ны албан тушаалтнууд оролцож байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

 

-Монгол Улс хүн амынхаа 60-аас дээш хувийг дархлаажуулалтад хамруулсан. Вакцин нь өөрөө халдварын хүндрэлийг бууруулдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ халдварыг таслан зогсоох нь хангалтгүй учир бид дархлаагаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Маскаа зүүж, зайгаа барьж, олноороо цуглахаас зайлсхийх нь цар тахлыг эцэс болгоход нэмэртэй. 

 

Дэлхийн улс орон цар тахал эхэлснээс 600 хоногт шинэ амьдралд орж байна. Бидний хувьд вирусийг устгах боломжгүй ч хүндрэлийг бууруулах таслан зогсоох боломжтой. Вирусийг бүрэн хяналтдаа авах хэрэгтэй байна. ДЭМБ-ын зүгээс хүний амь насыг аврахад, цар тахлын хурдцадмал үеийг давахад анхаарч ажиллаж байна.   

 

Томуугийн үндэсний нэгжийн дарга н.Бурмаа:

 

-Томуу, томуу төст өвчний улирал эхэлж байна. Ковид-19 ч томуу, томуу төст өвчинд хамаарч байна. Улирлын томуугийн болон цар тахлын эрсдлийн үнэлгээгээр улирал хоорондын түвшинд томуу, томуу төст өвчин явж байна. Нийт эмчлүүлэгчдийн 26 хувь нь амьсгалын замын хүнд өвчтэй байна. Үүнд коронавирус мөн хамаарч орсон байгаа. 61,6 хувийг 16 хүртэлх насны хүүхэд байна. Дөрөв хүртэлх хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Улаанбаатар хотод 24.2, аймгуудад 13 хувийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна хэмээв. 

 

Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийн 95 хувийг вакцинд хамруулаад байгаа аж. Наймдугаар сараас вакцины гурав дахь тунд хамруулж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтан, ахмад настнуудыг эхлэн вакцинжуулж байгаа. Гуравдугаар тунд 280 орчим мянган иргэн хамрагджээ. Хоёрдугаар тундаа хамрагдаад гурав ба түүнээс дээш сар болсон иргэдийг гуравдугаар тунд хамруулж байгаа юм байна. Томуугийн вакцинжуулалтад хүүхдүүдийн 69 хувь нь хамрагджээ. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-ЭМЯ-наас УОК-т зарим үйлчилгээний газруудыг хязгаарлах хүсэлт тавьсан уу?

 

-ЭМЯ тодорхой үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах хүсэлт тавьж байгаа. 

 

-Гэрээр хичнээн хүн тусгаарлагдан эмчлүүлж байна вэ? 

 

-Тусгаарлах байх гэхээсээ эмч нарийн хүний нөөц дутагдалтай байгаа. ЭМЯ-ны зүгээс сайн дурын ажилтнуудыг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийж байгаа. 

 

-160 мянган төгрөгийн эмийн багцад хэрхэн хяналт тавьж байна вэ?

 

-Өрхийн эмнэлэгт тухайн зардлыг хянаж байгаа багц.

 

-Гурав дахь тунгаа хийлгээд нас барсан тохиолдолд гарсан уу? Вакцинд хамрагдсан хүүхдүүдийн дотор халдвар хэр байна вэ?

 

-Халдвар авч байгаа тохиолдол бага хэмжээнд байгаа. Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. 

 

 Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:

 

-Олноороо цугласнаас болоод халдвар тархаж байна. Зургаа болон долдугаар сард хямралын шинжтэй үед Засгийн газар шуурхай арга хэмжээ авсан. Өвчтөнийг хэрхэн эмчлэх талаар нарийн зохион байгуулалтад орох  хэрэгтэй. Ямар ч тохиолдолд өвчтөний биеийн байдалд хяналт тавих шаардлагатай. Улаанбаатарын хэмжээнд халдварын нөхцөл байдал сайн үнэлгээ хийх хэрэгтэй. Эрчимт эмчилгээ шаардлагагүй тохиолдолд гэрээр эмчилж байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын нөөц бүрдүүлж байна. Тухайн хүний эрүүл мэндийн байдалд ноцтой аюул занал тулгараагүй үед гэрээр тусгаарлах хэрэгтэй. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
кТахалтай тэмцэж буй 3 гол арга байгаа. 1д хөл хориогоор тархалтыг эрс бууруулах 2т шинэөр эмнэлгүүд барьж эмчилгээний нөөцөө сайтар бүрдүүлж үхэх эрсдлээс бууруулж аль болох амь насыг хамгаалах 3т вакцинжуулах . Монгол улс вакцинжуулалтаар гайгүй бөйгаа ч халдвар маш ноцтой өндөр түвшинд тархаж тэр хэрээр үхлийн тоо өсөж буй нь аюултай юм. Эмнэлгүүд ор нь дүүрэад хүнд хүмүүсээ ч авч чадахгүй болсон нь бодит үнэн. шүү. Одоо үнэхээр байдал хэцүү болсоон. Эмч сувилагч амнэлгийнхэн хүчээ шавхаж дуусч байна Халдвар аваад гэрээр эмнэлгээр яг одоо гэхэд 100аад мянган хүн байна. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа 5 зургаан зуун хүн байна . Хөл хорио бол зайлшгүй авах арга хэмжээ. Тархалтыг хязгаарлах ёстой. Хөл хорионы үeэр вакцинэуулалтыг тууштай явуулах хэрэгтэй
2021-09-24
Иргэн:
Тэгээд тэр арга хэмжээгээ аваач, бүр хяналтаас алдаад тавиад туучихсан биз дээ
2021-09-24