Evergrande дампуурч болзошгүй нөхцөлд Хятадын эрх баригчид бэлдэж байна
2021-09-24

Хятадын удирдлага Evergrande компани дампуурч болзошгүй нөхцөл байдалд бэлэн байхыг орон нутгийн эрх баригчдаас хүссэн гэнэ. Evergrande  компани дампуурвал улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөллийг багасгах, түүнчлэн олныг хамарсан жагсаал цуглаан гарахаас сэргийлэхэд чиглэгдсэн арга хэмжээг орон нутгийн эрх баригчид авч хэрэгжүүлэх ёстой болсон байна. Энэ талаар The Wall Street Journal мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүс нутгууд дахь нийгмийн сэтгэл хөдлөлийн байдлыг ажиглах үүднээс хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас бүрдсэн тусгай багуудыг бүрдүүлэхээр болсон байна. Мөн Хятадын томоохон групп, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол тоглогч Evergrande өрөө төлөхгүй бол гагцхүү эцсийн мөчид л хөндлөнгөөс оролцохыг эрх баригчид уриалжээ. 

 

Энэ сард Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компани болох Evergrande компанийг дампуурах гэж байгаа талаарх мэдээлэл түгсэн юм. Улмаар есдүгээр сарын 13-ны өдөр 100 орчим хөрөнгө оруулагч Шэнжэнь дэх энэ компанийн офисын өмнө жагсаж, оруулсан мөнгийг нь эргүүлэн өгөхийг шаардаж байв. Мөн өдөр компанийн удирдлагууд дампуурлын талаарх мэдээллийг няцаасан ч санхүүгийн хүндрэлтэй тулгарснаа мэдээлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дампуураасай.
2021-09-24