ЭМЯ: Шинээр 2612 тохиолдол батлагдаж, 12 хүн нас баржээ
2021-09-24
Гэрэл зургийг MPA.mn

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хүргүүлж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 2612 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5844 хүн эдгэрч, 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар эмнэлгээр 22305 хүн, гэрийн хяналтад 68133 хүн хэвтэн эмчлүүлж байна. Коронавирусийн цар тахлаар нийтдээ 1098 хүн нас бараад байгаа юм. 

 

 

Өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол Удахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Бидний хувьд вирусийг устгах боломжгүй ч хүндрэлийг бууруулах таслан зогсоох боломжтой.  ДЭМБ-ын зүгээс хүний амь насыг аврахад, цар тахлын хурдцадмал үеийг давахад анхаарч ажиллаж байна. Маскаа зүүж, зайгаа барьж, олноороо цуглахаас зайлсхийх нь цар тахлыг эцэс болгоход нэмэртэй" гэдгийг онцолсон юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин