Д.Сумъяабазар: Шатахууны нөөц байгаа, ААН-үүд зориуд барьсан
2021-09-24

Улаанбаатар хотод шатахууны хомстол үүсч, иргэд бензин авахын тулд урт дараалал үүсгэн, өдөр шөнөгүй очерлож байна. Энэ хомстол юунаас үүссэн талаар хотын дарга Д.Сумъяабазар  “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр байр сууриа илэрхийллээ.

 

 

Тэрбээр “Өмнө нь Уул уурхайн сайд байсан хүний хувьд шатахууны нөөцийг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дэндүү дордсоны шинж гэж харж байна. Үүнийг зохицуулах нь тийм хэцүү зүйл огтоос биш.

 

“Эрчис Ойл” компанийг байгуулж, шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасны үр дүнд 52 тэрбум төгрөгийг иргэдийн халаасанд үлдээж өгсөн. Үнэ цаашид ч тогтвортой байх бүрэн боломж байсан. Харамсалтай нь төрийн бодлого, үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудалд цэвэр бодлогын алдаа гарсан. Үүнээс үүдээд хангамжийн асуудалд ч цэвэр бодлогын алдаа гарсан. Үнийн хамгаалалтын гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ92 шатахууны үнийг 1550-1600 төгрөгийн хооронд барих бүрэн боломжтой байсан. Үүнтэй уялдуулан шатахууны хангамжийг тогтвортой барих бүрэн бололцоотой байсан. Төрийн залгамж чанарыг ойлгоогүй хүмүүсийг гайхаж байна”  гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр 17 000 тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай байгаа. Томоохон ААН-үүд хэт их хаширлаж, зориуд барьсан. Үүнийгээ болих хэрэгтэй гэдгийг хэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Нөөц байгаа зориуд хязгаарласан гэдэг мэдээлэл нь харин ортой байж мэднэ шүү. Энэ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Батэрдэнэ гээд нөхөр ажлаа ч ойлгохгүй жил боллоо ерөөс ажлаа хийхгүй юм. Энэ АМГТГ нь ч гэж худал мэдээлэл цацаж нээх сүржин мэдээлэл хийхийг нь яана Эрдэнэбаяр гээд нөхөр 21 хоногын нөөц байгаа гэж байснаа гэнэт нөөц дуусцан гээ л элийрээд байсан Засгийн газрын зөвлөлийг УУХҮЯ ны нялх сэнгүм Батнайрамдал ахалдаг гэж байгаа энэ бүтэхгүй нөхдүүдэд хариуцлага тооцох чадамжгүй засаг гэж байдгаа нээрээ бүтэхгүй бүтэхгүй
2021-09-25
Ажлаа гэж бичдэг юм.
2021-09-24
Зочин:
Хэн нь худлаа яриад байна вэ тагнуул нар нь ажиллаж байнауу улс орон ийм болчоод байхад юу хийж байна вэ Бидний цалингийн татвараас зүгээр идээд сууж боломгүй байна. Ажилаа хийлдээ төр засагаа
2021-09-24
Ажлаа гэж бичдэг юм.