Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хүсэлтээр шийдвэрлэсэн ч УИХ-ын тогтоолыг хэлэлцсэнгүй хууль зөрчив
2021-09-24 15:24

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлтийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн талаар ҮХЦ-д хүсэлт гаргасан байлаа. ҮХЦ-ын дунд суудлын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байсан юм. 

 

Их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр оролцов.  Тэрбээр цахим хуудсандаа "УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, шүүхийн шинэтгэл Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн тухай байр суурийг илэрхийлж ажиллах нь хувь хүний хувьд, эрх зүйчийн хувьд нэр төрийн хэрэг байлаа. Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээ Ерөнхийлөгчийн хүсэлтээр хүчингүй болгох тухай шийдвэр Цэц Их суудлын хуралдаанаараа гаргав. Нэн ойлгомжгүй нь Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй УИХ-ын тогтоолыг “хэлэлцсэнгүй” хууль зөрчив хэмээн цахим хуудсандаа тайлбарласан байна. 

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болох Их суудлын хуралдаанаараа дээрх хүсэлттэй холбоотой асуудлыг  хэлэлцэхээр товлоод байна.

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Дунп суудлын алдааг заларуулж байна.
2021-09-25
иргэн:
Үнэхээр дампуу юмоо. Хэлэх ч муу үг олдохгүй юм. Дунд суудлын хуралдаанаараа зөрчсөн гэж гаргачаад одоо шийдвэрээсээ буцах муу арга хайгаад байна гэж ойлголоо зөвүү
2021-09-24
Дунп суудлын алдааг заларуулж байна.
yuch oilgosongui .
2021-09-24
Ямар ч ойлгомжгүй:
Дампуу гэхэд дампуу төр, цэц
2021-09-24