Эмч нар халдвар авч, эрүүл мэндийн салбар хүнд байдалд оржээ
2021-09-24

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 5832 орыг нэмэлтээр дэлгээд байна. Эмнэлэгт 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, эмнэлэг 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна. Яг одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэх зайлшгүй заалттай 800 хүн байгаа бөгөөд тэд өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байна.

 

 

Дахин нэмэлтээр ор дэлгэх шаардлага байгаа. Гэвч эмч, эмнэлгийн  ажилтны хүний нөөцийн хомстолд орсноор эмчилгээ тасалдах эрсдэл үүсэх учраас нэмэлтээр ор дэлгэхэд хүндрэл учирч буй аж. Коронавирусийн халдварын энэ удаагийн давалгаанд эмч, эмнэлгийн ажилчид ихээр өвдөж, өөрсдөө өвдөж буй нь эрүүл мэндийн салбарт том хүндрэлийг дагуулж байгааг нийслэлийн ЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Тахалтай тэмцэж буй 3 гол арга байгаа. 1д хөл хориогоор тархалтыг эрс бууруулах 2т шинэөр эмнэлгүүд барьж эмчилгээний нөөцөө сайтар бүрдүүлж үхэх эрсдлээс бууруулж аль болох амь насыг хамгаалах 3т вакцинжуулах . Монгол улс вакцинжуулалтаар гайгүй бөйгаа ч халдвар маш ноцтой өндөр түвшинд тархаж тэр хэрээр үхлийн тоо өсөж буй нь аюултай юм. Эмнэлгүүд ор нь дүүрэад хүнд хүмүүсээ ч авч чадахгүй болсон нь бодит үнэн. шүү. Одоо үнэхээр байдал хэцүү болсоон. Эмч сувилагч амнэлгийнхэн хүчээ шавхаж дуусч байна Халдвар аваад гэрээр эмнэлгээр яг одоо гэхэд 100аад мянган хүн байна. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа 5 зургаан зуун хүн байна . Хөл хорио бол зайлшгүй авах арга хэмжээ. Тархалтыг хязгаарлах ёстой. Хөл хорионы үeэр вакцинэуулалтыг тууштай явуулах хэрэгтэй
2021-09-24