ОХУ-д COVID-19-өөс үүдэлтэй нас баралт эрс нэмэгджээ
2021-09-24

Орост коронавирусээс үүдэлтэй нас баралтын тоо дахин эрс өсчээ. Өнгөрсөн хоногт тус улсад коронавирусийн халдвартай 820 хүн нас барсан байна. Энэ нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж бүртгэгдсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хамгийн их нас баралт Москва, Санкт-Петербург, Свердловск мужид бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 21 438 халдварын тохиолдол илэрсэн нь өнгөрсөн хоногоос 2000 тохиолдлоор их байжээ.

 

Халдварын тохиолдол Москва хотод эрс нэмэгдсэн ч хотын эрх баригчид одоогоор шинэ хязгаарлалт тогтоох төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Гэхдээ цаашид өвчлөл нэмэгдвэл, кафе, зоогийн газруудад QR код нэвтрүүлэх, түүнчлэн компаниудын ажилтнуудын тал хувийг цахимаар ажилуулах журам гарч болзошгүй хэмээн захиргаатай ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Интерфакс мэдээлжээ.

 

Энд дуулгахад, Орост цар тахал дэгдсэнээс хойш нийт 7 35 995 тохиолдол бүртгэгдсэнээс 201 445 хүн нас барж, 6 558 780 өвчтөн эдгэрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин