Талибууд Афганистанаас зугтсан Ерөнхийлөгчөөс мөнгөө эргүүлж өгөхийг шаарджээ
2021-09-24

Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулд тулж ирэхэд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ойрын хүрээллийнхнийхээ хамтаар эх орноосоо дүрвэсэн юм. Ийнхүү зугтахдаа тэрбээр асар их хэмжээний мөнгө авч явсан гэх мэдээлэл гарсан ч Ашраф Гани үүнийг хожим нь няцааж байв. 

 

Афганистаны шинэ эрх баригчид Ашраф Ганиг их хэмжээний мөнгөтэй зугтсан хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд түүнээс мөнгийг нь эргүүлэн авах хүсэлтэй байгаа гэнэ. Энэ талаар Афганистаны түр Засгийн газрын Мэдээлэл, соёлын дэд сайд Забиулла Мужахид мэдэгджээ. Гэхдээ Талибан хөдөлгөөн түүнийг өөрийг нь шилжүүлэн авахыг шаардахгүй гэж онцолсон байна. 

 

"Ашраф Гани улсын мөнгө хулгайлсан. Бид үүнийг эргүүлэн банканд тушаахыг шаардаж байна. Тэр мөнгө бол манай ард түмэн, банкны хөрөнгө" хэмээн Мужахид мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, тавдугаар сарын нэгний өдрөөс АНУ болон Хойд Атлантын эвслийн цэргүүд Афганистаны нутаг дэвсгэрийг орхин гарч эхэлсэн юм. Үүний дараа тус улсад нөхцөл байдал хурцдаж, "Талибан"-ы хүч идэвхжсэн. Улмаар наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаныг бүрэн хяналтдаа авснаа зарлаж, тус улсын Ерөнхийлөгч Ашраф Гани огцрон, эх орноо орхисон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин