ҮХЦ: Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов
2021-09-24 16:48

 

Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов.

Эх сурвалж: ҮХЦ

Shuud.mn
Сонин хачин
ҮХЦ хүнээр бол амиа хорлож байна даа. Одоо Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргасан маргаан гаргасан иргэн гаргасан мэдээллээсээ татгалзлаа гэж ҮХЦ д хандвал ҮХЦ шийдвэрээ хүчингүй болгож Үндсэн хууль зөрчсөн асуудал зөрчөөгүй болж сэргэхнээ!
2021-09-25