Пермь: Халдлага үйлдсэн оюутан ухаан оржээ
2021-09-25

Пермийн их сургуульд халдлага үйлдэж байсан 18 настай Тимурыг цагдаагийн алба хаагч аюулгүй болгох үүднээс шархдуулж, улмаар сэжигтэн ихээхэн цус алдан, эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүний амь насыг нь аврахаар хөлийг нь тайрсан талаарх мэдээлэл гарч байлаа.

Пермь: 18 настай оюутны гарт амиа алдсан хүмүүс 18-66 насныхан байжээ

 

Пермийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хэрэг үйлдсэн этгээдийн биеийн байдал бага зэрэг сайжирсан, ухаан орсон ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, ОХУ-ын Пермийн их сургуульд есдүгээр сарын 20-ны өдөр эмгэнэлт хэрэг гарсан. Энэ өдөр тус сургуулийн оюутан 18 настай Тимур гэгч сургуульд зэвсэгтэйгээр нэвтэрч, гал нээж, олон хүний амийг хөнөөж, шархдуулсан юм. Энэ эмгэнэлт хэргийн улмаас зургаан хүн амиа алдаж, 24 хүн хүнд хөнгөн шархадсан гэсэн мэдээлэл есдүгээр сарын 21-ний өдөр гарч байлаа. Харин есдүгээр сарын 22-ны өдөр Пермийн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд Пермийн Үндэсний судалгааны улсын их сургуулийн байранд гарсан гэмт хэргийн улмаас гэмтэж бэртсэн байна. 

 

Пермийн их сургуулийн байранд зэвсэгтэй ирж, гал нээн олон хүний амь насыг хөнөөж, шархдуулсан хүн нь тус сургуулийн оюутан, 18 настай Тимур Бекмансуров гэгч байсан юм. Энэ хэргийг мэдсэн даруйдаа сургууль дээр ирсэн замын цагдаа Тимур Бекмансуровыг зэвсгээ хаяхыг шаардсан ч өөдөөс нь буудсан тул хариу гал нээн, аюулгүй болгож, зэвсгийг нь холдуулсаны дараа сэжигтэнд анхны тусламж үзүүлсэн аж. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Харин есдүгээр сарын 22-ны өдөр Пермийн хязгаарын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд Пермийн Үндэсний судалгааны улсын их сургуулийн байранд гарсан гэмт хэргийн улмаас гэмтэж бэртсэн байна. eniig yu gej oilgoh ve Byambasuren. neg orchuulsan bolood l oruulah yum.
2021-09-27
Чамайг цагдаа хяналтандаа авна
2021-09-26
Mongold MAH-iin mafiudiig ingej l buudan horoovol taarna. Ter hudalch poporchdiig ehnii eeljind zsiluul.
2021-09-26
Чамайг цагдаа хяналтандаа авна
Permiin eruul mendiin yam gej:
Permiin eruul mendiin yaam gej yamar yaam bn?
2021-09-26
м:
монголын төр нам дагаж баяжсан малуууд оросрууу эсвэл хужаарууу хонинии оронд явуулах хэрэгтэй юмуудааа ямарч гэмгүй иргэдиииг хөнөөгөөөд мэдрэл новшшш
2021-09-25
ИЙМ ТЭНЭГ НӨХДҮҮД МОНГОЛД Ч БАЙЖ Л БАЙГАА. ИЙМ ЮМНУУДЫГ АВАРЧ ЯАДАГ ЮМ. ШУУД Л БУУДААД АЛАХ Л ХЭРЭГТЭЙ. 6 ХҮН АЛЧИХААД ЮУ БОДОЖ ШОРОНД СУУХ ЮМ БЭ... ТЭНЭГ ХӨЛДҮҮ БАНДИ НАР ХИЙ ХООСОН ИНТЕРНЕТ ЭЛДЭВ ШАЛДАВ ШАШИН, ҮЗЭЛ ЭНЭ ТЭР ГЭЖ САМУУРЧ БАЙЖ Л ИЙМ ЮМАНД ХҮРЧ БАЙГАА ЮМ.
2021-09-25
Буу зардаг тэнэг явдлаа зогсоогооч.
2021-09-25