БНХАУ криптовалютыг хориглов
2021-09-25

Хятадын Ардын банк криптовалюттай холбоотой бүхий л үйл ажиллагааг хууль бус гээд, энэ валютыг худалдаалахыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

 

Тодруулбал, криптовалют уламжлалт валютуудтай зэрэгцэн зах зээл дээр гүйлгээнд орох ёсгүй, гадаадын биржүүд Хятадын хөрөнгө оруулагчдад энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхийг хориглоно хэмээн Хятадын Ардын банк мэдэгдсэн байна.

 

Мөн санхүүгийн байгууллагууд, төлбөрийн системүүд болон цахим компаниудад криптовалютын худалдаанд дэмжлэг үзүүлэхийг хориглож, энэхүү үйл ажиллагаатай холбоотой эрсдлүүдийн мониторингийг хүчирхэгжүүлнэ гэж мэдэгджээ. Ийнхүү БНХАУ -ын Үндэсний банк криптовалютаар гүйлгээ хийхийг бүрэн хориглосны дараа биткойны үнэ 3 мянган доллараар буурчээ.

 

Баасан гарагийн өглөө, Твиттер олон нийтийн сүлжээ биткоиноор хандив өгөх боломжийг бий болгосон функцтэй болсны дараахан биткоины үнэ 45 мянган ам.долларыг давж байсан юм. Харин Хятадын эрх баригчид цахим валютын гүйлгээг хориглосны дараа үнэ нь 3000-аар буурч, есдүгээр сарын 24-нд, Улаанбаатарын цагаар 16.10 цаг орчимд 42 мянган доллараар арилжаалагджээ.

 

Түүнчлэн Ethereum альткоины үнэ долоон хувиар, харин Cardano, Binance Coin гэх альткоинуудын үнэ тус бүр зургаан хувиар буурчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
м:
мэдэээж хүчирхэг гүрэн шуудл хаана
2021-09-25