ОХУ: Техникум руу халдахыг завдаж байсан оюутныг хорьжээ
2021-09-25

ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин Красноярскад сургуульд халдлага үйлдэхээр завдаж байсан этгээдийг баривчлан саатуулсан талаар есдүгээр сарын 24-ний өдөр мэдэгдэж байлаа.

 

Халдлага үйлдэхээр завдаж байсан этгээд нь Краснотуран дүүргийн оршин суугч байсан бөгөөд түүниг олон хүний амь насанд халдахаар бэлтгэсэн хэргээр баривчлан хорьжээ. Энэ талаар Красноярскийн хязгаарын цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Хууль сахиулагчдын мэдээлснээр, баривчлагдсан этгээд нь Газар тариалангийн техникумийн оюутан гэнэ. Тэрбээр 2020 онд үеийнхэнтэйгээ зөрчилдөн, доромжлуулсаны улмаас тэднийг хөнөөхөөр шийдсэн аж. Улмаар 2021 оны тавдугаар сард сум худалдан авч, гурван хүнийг хөнөөхөөр төлөвлөж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин