Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо
2021-09-25

 

Өвөрхангай аймгийн Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр барьжээ. 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор БОЭТ-ийн тасгуудын ачааллыг бууруулах, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх гээд олон ач холбогдолтой.

 

БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас ханиад томууны үед ор хүрэлцдэггүй хүндрэл ингэж шийдэгдлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хөвсгөл аймаг хийгдэж байгаа хөрөнгө оруулалт ямар ч чанаргүй үзэмжгүй хогийн юмнууд хийгдэж байна, авах юм байхгүй бхад МХГ-байцаанч, ГХБХБГ-хан хүлээгээд авдаг авлигачаар дүүрсэн газрууд яана даа төрийн алба нь ийм бхад хөгжлийн талаар ярьсны ч хэрэггүй.
2021-09-26
Bileg:
Нөгөө эрдэнэтийн сургууль шиг нурчихгүй бол яахав ээ
2021-09-25