Нийслэлчүүдийн 15 хувь вакцины III тунд хамрагдлаа
2021-09-25

Өнөөдөр /2021.09.25/ Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 176 эмч, ажилтан ажиллаж, 3452 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2021.09.24/ нийслэлийн хэмжээнд I тунд 133, II тунд 410, нэмэлт сэргээх тунд 1540, нийт 2083 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.5 хувь, II тунгийн хамралт 70.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 15 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2893 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.345 (74.6 хувь), 16-17 насны 26.140 (77.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин