Гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэх нь тодорхойгүй байна
2021-09-25

Цар тахлын тархалтын нөхцөл байдлаас хамааран дөрөв, таван настнуудыг цэцэрлэгт хамруулж буй. Одоогийн байдлаар цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна. Эцэг эхчүүд вакцин хийгээгүй бага насны хүүхдийг халдвар авч, өвчлөхөөс болгоомжилж буйгаас хамааран цэцэрлэгийн хамрагдалтын хувь бага байна.

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаашид халдварын нөхцөл байдлаас шалтгаалан гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ одоогоор энэ ажил хийгдээгүй бололтой. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлд гурван настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг ажил хийж эхлээгүй байна. БШУЯ-наас чиглэл ирвэл уг ажлыг тухай бүрд нь зохион байгуулна" гэсэн хариултыг өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
цфуа:
цэцэрлэгийн хүүхдүүдийг, сургууль цахим 7 хоногт ЧӨЛӨӨЛДӨГ бмаар юм тэгэхгүй болохоор сургууль цэцэрлэгээс авах өгөх цаг өдөр нь ЗӨРӨХӨӨР маш их хүндрэлтэй ажлаа бүрэн орхих хэрэгтэй болоод бнаш дээ!!!
2021-09-26