Улаанбаатарт 10 хэм дулаан байна
2021-09-26
Гэрэл зургийг MPA.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүхэн байна.

 

2021 оны 09 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин