Эрчим хүчний салбарынхан 100 мянган мод тарина
2021-09-26
Гэрэл зургийг MPA.mn

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100,000 мод тарих ажлыг эхлүүлж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Нүүрсхүчлийн хий ялгаруулдаг салбар тул энэхүү санаачлагыг эрчим хүчний салбарын хамт олон түүчээлж, Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

 

Энэхүү ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

 

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг дэмжихийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

Эх сурвалж: ЭХЯ

Shuud.mn
Сонин хачин
wewe:
Тэрбум мод тарих төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Суулгацаа яаж хямд өртгөөр бэлдэх вэ? Гадаадаас яаж бадар гуйх вэ? За яаж хямд зардлаар хамгийн их цөлжилттэй байгаа газар суулгах вэ? Туулай болон мэрэгчдээс яаж хамгаалах вэ? Аль бүс нутагт суулгацын хэд нь ургах вэ? Ууланд биш урагшаа цөлжөөд байгаа газартаа тарих нтр гээд. Манайхан мэдэж байгаа байх дөө.
2021-09-27
Бодит байя:
Эхлээд чадах юмаа хийе. Биелэх боломжтой юмаа хийе. Эхлээд уулнаас мод авч ирж, Улаанбаатарт борцолдогийг таслан зогсооё, голд машин угаах, хаа хамаагүй хог хаях, байгаль дэлхийг бузарлахаа больцгооё, тэрбум мод тарих бол үлгэр шүү, 2030 он гэхэд тарьсан тэрбум мод амьд байхгүй бол Хүрэлсүх толгойгоороо хариуцаарай, ард түмнийг юу ч хамаагүй хийдэг гэж доромжилж болохгүй шүү
2021-09-26
Хамгийн анхны бялдага төрлөө...
2021-09-26
ха ха ха:
үнэн хэлжээ
2021-09-26
Улстөржөөд онгироод хэрэггүй Тавинбэх гуай:
Монголд цөлжилт хүчтэй явагдаж байгаа нь үнэн. Гэхдээ попорч онгироод яах юм. Яаж тарьж яаж хамгаалахаа л бодох чухал
2021-09-26
Дашмягмар:
Энэ хүнийг мэргэжлийн хүн ирлээ гэсэн ёстой дэмий юм байна. Юу ч шийдэж чадахгүй.салбарыг самууруулж байна.
2021-09-26
Бямбасайхан:
Энэ чинь Эрчим хүчний яамуу? Байгаль Орчны яамуу? юу болоод жүжээд явчихваа? Эрүүл ухаантан бол бөгс долоолгүй Сэргээдэх Эрчим хүчээ хөгжүүлнэ гэж хэлэх байлаа Тавихбөхөө саад аа
2021-09-26
Zochin:
Kheden mod yahav dee. Modoo ochij tarikh benzin heregtei bnaa. Mongol ch khachin bolloo doo. 2 tom gurnii leaderuud manai Khuk-iig ch toohgui ni dee. Argagui ch um uu daa. Andiigaa hodorch bish avilgachdaa namnaj tsoilj gardag leaderuudiin huvid uzel bodol es zuid ni manai ham niitsehgui bna l daa. Leaderiin toroij gardag zamnal tiim l baidag um bna. heden hulgaruudaa sullaj Huzuugeeree helheldeed baisan hedeesee zarimiig ni butsaaj hiij, odoo oodrood baigaa hediig nemj zoligt gargahgui bol ch mongolooroo zoligt garhan dee. Yamar tsaash ni haruulah gej baigaa bish, Tsaaduul chin sergelen garuud, uursdiinhuu ireeduid hurtel zoriulaad huuli hurtel gargaad avchihsan sh dee. Uls ornii hamtiin ajillagaa ch yamai leaderiinhee ner turiig sergeehgui bol bolohgui tsag bolj baih shig bna.
2021-09-26
Мө:
Тарих яахав ээ ургуулах нь хэцүү ш дээ.
2021-09-26
Хмммм хүүрэнсүгийн хошного долоогч уу? Наад хүмүүсээ зүгээр л ажлыг нь сан хийлгэ. Битгий илүү хогийн ажил хийлгээд ядраагаад бай. Хөлсгүй ажил хэн хийдийн яршиг зүгээр. Хэдхэн хоноод огцрох гэжээж худлаа сүржигнээд хэрэггүй ойсооон.
2021-09-26
ха ха ха:
үнэн хэлжээ
Зочин:
За боль доо битгий хучээр хийлгээрэй тэгвэл болдоггуй шуу арай л эрт шоугаа хийж бна шуу дээ дандаа шоу хийдэггээ болих хэрэгтэй шуу
2021-09-26
Ингэж улс төрчихөөд болиоч Долигонуур нөхөр бнх Удахгүй ЗГ ОГЦОРНОО
2021-09-26
Хн:
Мөнхийн Субботник шаахым байна даа
2021-09-26
Kkk:
Ппопорчидоо ядаж 10 саяыг тариачээ. 1 тэрбум шүү дээ.
2021-09-26
Zochin:
Nuguuh n baahan bultersen odoo teriig demjih nereer baahan mod neg gazraas nuguu gazar bulj ulam suitgeh n
2021-09-26