Ерөнхийлөгчийн санаачилгыг элэглэх биш дэмжих ёстой бус уу
2021-09-27

Дэлхийн улс орны төрийн тэргүүнүүд НҮБ-ын индрээс тогтвортой хөгжлөө тунхаглалаа. Тэд улс орныхоо өнөөдрийн хөгжлөөр ирээдүйн иргэдийнхээ амьдрах боломжийг боомилохгүй гэдгээ хэлж байна. Товчхондоо НҮБ-аас тунхагласан, дэлхийн улс орнуудын 2030 он хүртэл баримтлах Тогтвортой хөгжлийн баримт бичгийг хэрэгжүүлэх санал санаачилгаа дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч бусдаас хоцорсонгүй. Тэр Тогтвортой хөгжлийн 17 зорилгын таван зорилгыг нэгэн зэрэг биелүүлэх амлалтыг НҮБ-ын индрээс тунхаглав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол Улс 2030 он гэхэд 1 тэрбум мод тарих зорилготой байгаагаа дэлхий нийтэд дуулгав.

Төрийн тэргүүний үг зөвхөн Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах санаа биш. Энэ үг Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна гэдгийг дэлхий нийтэд дуулгасан том үүрэг хариуцлага.

Монгол Улсын тэргүүн НҮБ-ын хуралд оролцсон ор нэр зүүх бус дэлхийн чихэнд дуулдах хэмжээний санал санаачилгатай байх нь чухал. Товчхондоо Монгол гэх улс дэлхийн нэг бөөрөнд байдаг гэдгийг НҮБ-ын индрээс сануулсан хэрэг.

Дэлхийн улс орнууд НҮБ-аас тунхагласан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг хэрэгжүүлэх том амлалттай. Улс орнуудын өнөөдрийн хөгжил ирээдүйн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний тогтвортой, баталгаатай байх ёстой гэсэн үг. Тогтвортой хөгжлийн зорилгын үүднээс харвал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг хамгийн чухал санаачилга, бодит амлалт. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь аль хэдийнэ цөлжиж, элсэн нүүдэл хөмөрч байгаа. Тэгэхээр бид ирээдүйдээ элсээр шуурсан нүцгэн уул тал үлдээх үү эсвэл ой модоор бүрхэгдсэн экологийн тэнцвэртэй улсыг өвлүүлэх үү? Энэ бол төрийн тэргүүний дэлхий нийтэд тунхаглаж, биднээс асуусан асуулт. Харин бид энэ санаачилгыг элэглэх бус дэмжих ёстой.

2030 он гэхэд 1 тэрбум мод тарьж чадахгүй байлаа ч энэ цаг үеэс эхлэн иргэн бүхэн, айл өрх мод тарьж ургуулвал Монгол орноо цөлжилтөөс хамгаална. Цаашлаад бүс нутгийн хэмжээний цөлжилт, шар шороон шуургаас сэргийлэх том ажил болох нь мэдээж. Энэ бол төрийн тэргүүний санаачилгыг гол ач холбогдол нь.

Зөвхөн нэг улсын бус бүс нутгийн хэмжээний байгаль экологийн том санаачилгыг бид төдийгүй хөрш орнууд дэмжих нь дамжиггүй биз. Тэгвэл бид юу хийж чадах вэ?

Хашаандаа мод тарьсан иргэдийг дэмжье

Улаанбаатар төдийгүй аймаг, сумын гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарья. Хашаандаа мод тарьж, ургуулсан иргэдэд төр засгаас бодит дэмжлэг үзүүлье. Энэ жил модоо ургуулсан бол дараагийн жил хүнсний ногооны үр, жимсний бут өгье. Хашаандаа сайхан амьдрах санал санаачилга ийн өргөжин тэлснээр гэр хороолол гэдэг шороо бужигнаж, хүн дайсан газар бус амьдрах таатай орчин бүрдсэн баянбүрд болно. Өдгөө хашаандаа сайхан амьдарч буй иргэд илүү олон болсон. Тэд хүч хөдөлмөрөөрөө мод бут тарьж, хашаандаа ногоогоо ургуулан, эрүүл орчинд амьдрахаас гадна хүнсний хэрэгцээгээ хангаж байна. Тэднийг илүү урамшуулж, тэдний туршлагыг бусдад хуваалцах замаар Ерөнхийлөгчийн санаачилгыг ажил хэрэг болгоё.

Монгол Улсын нийт айл өрхийн 30 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдардаг. Ихэнх буюу 70 хувь нь хувийн сууц, байшин, гэрт амьдардаг гэсэн үг. Тэр бүхэн хувийн эзэмшилдээ мод тарьж, арчлан ургуулахад тэрбум гэх тоо тээр хол сонсогдохгүй болно.

Төмөр хашаа, хайсыг мод бутаар сольё

Улаанбаатар хотын төв хэсэг буюу Их, бага тойруугийн 1730 байршилд 111 500 ширхэг буюу 12 км урт хашаа, хайс байна. Төрийн ордноосоо эхлээд хувь, хувьсгалын бүх байгууллага төмөр хашаа, хайстай, яг л шорон мэт.

Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хааж боосон хашаанууд ч олон бий. Тэр бүхнийг мод, бутаар сольвол ямар болохыг та бүхэн төсөөлөөд үзээрэй. Бидний хүсээд буй эко орчин жинхэнээсээ бүрдэх бус уу. Улирал, цаг уурын нөхцөл байдлаас үүдэн манай оронд мод тарих нь амар ажил биш. Гэхдээ нөхцөл байдалдаа тохируулан тарьж ургуулсан туршлага бидэнд хангалттай бий.  

Аймаг, сум бүр төгөл байгуулъя

Шинээр тавьсан төмөр замыг элс дарсан дүр зургийг бид хангалттай харсан. Төмөр зам тавьж буй компани элсний нүүдлийг хэрхэх тухай толгой гашилгаж яваа сурагтай. Гарц нь хайс хашаа бус мод тарих. Мод тарьж элсний нүүдлийг зогсоосон туршлага дэлхийд олон бий. Тэгэхээр экспорт, импортын гол замаа элсний нүүдлээс хамгаалах гарц нь өнөөх л мод тарьж, ургуулах ажил.

Монгол орны газар нутгийн 80 хувь цөлжилтөд өртсөн. Тэгэхээр аймаг, сум, баг бүр өөр өөрийн нутаг дэвсгэрт мод тарьж, ургуулснаар бид эх орноо цөлжилтөөс аварч хамгаалах боломжтой.

Ерөнхийлөгчийн тэрбум мод тарих зорилгыг шоологчид олон нийтийн сүлжээнд цөөнгүй харагдаж байна. Тэрбум гэдэг тоо том сонсогдож буй нь мэдээж. Гэхдээ энэ бол шоолох бус улс даяараа дэмжих чухал санаачилга, та бидний үр хойчдоо үлдээх тогтвортой хөгжил юм шүү.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-22

Зүгээр нэг KLEENEX MONGOLIA гээд компани Сэлэнгийн Тужийн нарсанд 10 сая мод тарьчихаад байхад бүгдээрээ сэтгэл, зүтгэл гаргавал юу байх билээ дээ ХҮМҮҮС ЭЭ.
2021-09-27
irgen:
odoo tegeed baahan mungu gazart bylah y.modoo yrgahiig huleegeed l,uvgun emgen boltloo hooson honood l baij baih y, esvel mod tarisan n hooltoi honodog boloh y bur bayajih y,uuniig l ehleed shiid...
2021-09-27
Mod tariad ter ni urgah ym bol MongolUlsin uur amisgal oorchlogdood amidrahad taatai orchin byrdene. Nuguu boonooroo irene gej hudlaa popordog juulchid ch irne. Bitgi l hudlaa poprolt baigaasai. Oynerdenin togtmol hudlaa yariltaas zalhaj baigaa shyy
2021-09-27
МОНГОЛЧУУД БОЛ ТӨР ЗАСАГАА МУУЛААД БАЙХААРГҮЙ АРЧААГҮЙ ЗАЛХУУ ХҮМҮҮС, ГЭР ХОРООЛЛЫХОН МОД ТАРИДАГГҮЙ. ШАЛТГААН НЬ МӨНГӨ БАЙХГҮЙ ГЭДЭГ. ГЭТЭЛ МОДНООСОО ХЭДЭН АРАВ ДАХИН ОЛОН ПРИУС МАШИН ГЭР ХОРООЛЛООР ДАВХИЛДАЖ БАЙНА. ЖОРЛОНГОО БОЛОВСОН БОЛГОХ МОД ТАРИХ ПРИУСНЭЭС ХЯМД ШҮҮ ЗАЛХУУ НОВШНУУДАА
2021-09-27
Зочин:
Пизда нар шүү дэ. Ардын мөнгийг идэж уучаад юуч болоогүй юм шиг байдаг.
2021-09-27
Хм:
Мал идчиыштаа
2021-09-27
Zochin:
Зүгээр мод тарья гээгүй, тэрбум мод гэж попорсонд л байгаа юмаа. Тийм хэмжээний модыг Монгол Орос Хятад гээд ч барахааргүй их тооцоо гараад дэлхийд онигоогоо чирээд байгаад л бухимдаад байгаа юм. Ер нь үгийг нь хянадаг хүн байдаггүй юм байхдаа. Мэдээж мод тарих хэрэгтэй.
2021-09-27
Zochin:
худалч хулгайч хүн түүгээрээ л бдаг
2021-09-27
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27
ЦЭРГҮҮДЭЭР НЭН ТҮРҮҮНД ЭНЭ ГОВЬ РУУ УРСДАГ БАЙДРАГ, ОНГИЙН, ТААЦЫН, БҮДҮҮНИЙ, ШАРГЫН, ТҮЙН ГЭЭД ГОЛУУДЫН АЙ САВ, ЭРГЭЭР НЬ БУРГАС ТАРЬЖ ОЙЖУУЛМААР БАЙНАА. ИХ ХУРДАН УРГАДАГ. ГОЛЫН УС УНДАРГА, УРСАЦ НЭМЭГДДЭГ. ЭНЭ ГОВЬ, ХЭЭРИЙН НҮЦГЭН ТОЛГОДЫГ ОЙЖУУЛМААР БАЙНА.
2021-09-27
Хм:
Мал идчиыштаа
Зочин:
Дэмжинэ
2021-09-27
Яг үнэн ! Алс ирээдүйгээ бодсон маш чухал бодлого, юм бүхнийг харлуулж муулж шүүмжилж доош нь хийж байдаг санаатай санаагүй дайралтуудыг би ойлгодоггүй юм Ядаж бидний үр хүүхэд хойч үeд өвлөгдөн үлдэх эх дэлхийгээ эх орноо байгал орчноо хайрлах сэтгэлтэй бай л даа Улс төрийн атгаг санаагаа энэ тохиолдолд мартаж сур !!!
2021-09-27
Зочин:
Мод тарихыг дэмжээд байгаа юм аа. Тэрбум модоо амалсан хугацаандаа тариад ургуулна гэхэд л итгэхгүй байгаа юи. Тарьсан модны 20% үхнэ гэхээр Нэг тэрбум 200 сая мод тарьна. Ургахыг нь хамаарөхгүй зөвхөн тарьна гэвэл тэр нь шиг амархан юм байхгүй. .Хуайсны тарлийн саваа модыг бол бүүр амархан хатгаад хатгаад явчихна
2021-09-27
Бялдууч:
Дэмжих зүйлийг дэмжиж болно. Юм бодит байх ёстой. Модноос чухал асуудлууд их байна. Ургасан ургаагүй модонд хэнч хариуцлага тооцохгүй
2021-09-27
байгаль дэлхийгээ хамгаалах мод тарих буянтай сайхан санаачлагыг 2 гараа өргөж дэмжнээ бид ч бас лагер дээрээ мод тарьж байна.
2021-09-27