САЙН МЭДЭЭ: Замын-Үүдэд 2750 тонн шатахуун ачсан 50 вагон ирлээ
2021-09-26

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд БНХАУ-аас худалдан авч буй 2750 тн шатахуун ачсан эхний 50 вагон Замын-Үүдэд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 20.00 цагт ирлээ.

 

Монгол, Хятадын хамтын ажиллагааны үр дүнд Хятадын төмөр замын 9 дүгээр сарын экспортын ачилтын төлөвлөгөөнд нэмэлтээр 150 вагон шатахууныг яаралтай тусгуулан батлуулж, вагон хангалт, тээвэрлэлтийг Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газрынхан богино хугацаанд шуурхай зохион байгуулж байна.

 

“Шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Замын-Үүдэд шилжүүлэн ачиж Улаанбаатар хот руу шуурхай татан авахаар ажиллаж байна.

 

Монгол Улс руу хийгдэх хангалт, ачилтыг найдвартай гүйцэтгэхийн тулд Хөххот дахь нефть боловсруулах үйлдвэр дотоодын ачилтаа түр зогсоож, Хөххотын төмөр зам зогсолтгүй явах тусгай график гаргаж, Монголд экспортлох ажилд анхаарч тусалж байна” гэж ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Замын-Үүдээс мэдээллээ.

Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сая энэ хэдэн хоногт шатахуунтай холбоотой үүссэн асуудал биднийг алсын бодолтой, өөрийн хэмжээнд хадгалсан нөөцтэй, эдийн засгийн хараат бус бие даасан улс байхыг хатуу сануулж өглөө
2021-09-27
Онигоо юм аа энэ ЗГ. Крантнаас усаа авлаа …
2021-09-27
zochin:
tenemel orkuudyn prius mashind bitgii benzin og xodoo ruugee yavj morio unaachee tuum goe agaartai stressgyi gazraas yugaa xiij naashaa chixne ve ?
2021-09-27
zochin:
bid xunii gart l orchik bii dee xujaatai muudaad xereggyi dee
2021-09-27
Bayarlalaa. Uneheer super guren ium aa. Elchid said ni mash ajilsag shuurhai mundag ium. Uneheer martahyn argagui ium bolloo. 2021 on hund soriltyn jilyg hamtdaa tuulan ongoruulj bn.
2021-09-26
Сайн байна шүү урд хөрш маань. Зөөлөн хүчний бодлогын ач тус. Баярлалаа.
2021-09-26