Германы сонгууль: Канцлерын албан тушаалд горилох хоёр нэр дэвшигч
2021-09-27


Ангела Меркель албан тушаалаа орхиж байгаа нь Герман дахь улс төрийн хүчний хуваарилалтыг ихээхэн өөрчлөв. Сонгуулийн дүнгээр "ногоонтнууд" болон либералууд засагт багтах нь тодорхой боллоо. Гэхдээ тэднийг хэн тэргүүлэх вэ?

 

Есдүгээр сарын 26-ны өдөр болсон бундестагын сонгуулийн дүн Ангела Меркелийн оронд хэн гарч ирэх талаарх асуултад тодорхой хариулт өгч чадсангүй. Германы Засгийн газрыг дөрвөн сонгууль дараалан ялж тэргүүлж байсан Ангела Меркель цаашид канцлерт өрсөлдөхгүй гэсэн шийдвэр гаргасан юм. 

 

Ням гарагийн орой санал хураалтын дүнгээр канцлерын албан тушаалд Германы Социал-демократ намын нэр дэвшигч, өнөөгийн засгийн газарт Сангийн сайд, дэд канцлерын алба хашдаг Олап Шольц болон Христийн ардчилсан холбооны дарга Армин Лашет нар горилохоор болов. 

 

Одоогийн байдлаар консерваторууд болон социал-демократууд Засгийн газарт хамтарч байгаа. Өнөөгийн Засгийн газар сайд нарын шинэ танхим бүрдэх хүртэл үүргээ биелүүлэх бол парламентын шинэ бүрэлдэхүүн засгийн газрынхаа дараагийн тэргүүнийг сонгосны дараа Ангела Меркель албан тушаалаа нэг мөр орхих юм.

 

Сонгуулийн дүн

 

Албан бус, урьдчилсан дүнгээр социал-демократууд 26 хувийн санал авч сонгуульд ялалт байгуулжээ. Тэд 2017 оны сонгуультай харьцуулахад энэ удаад таван хувиар их санал авсан байна.

 

Өнгөрсөн хавар л энэ намын рейтинг ердөө 15 хувьтай байсан бөгөөд энэ сонгуулиар социал-демократууд ийм амжилт гаргасан нь "гэнэтийн бэлэг байлаа" хэмээн Германы хэвлэлүүд бичжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, өнөөгийн засагт сангийн сайд, дэд канцлерын алба хашдаг Олап Шольц л социал-демократуудыг сонгуулийн буухианд тэргүүлэхэд гол нөлөө үзүүлсэн гэнэ. 

 

Христийн ардчилсан холбоо саналын тоогоор социал-демократуудаас багахан зөрүүтэй байж, саналын хувиар хоёрдугаарт бичигдлээ. Ингэснээр энэ холбооноос нэр дэвшигч Армин Лашет эрх баригч эвслийн тэргүүнд нэр дэвших боломжтой болж байгаа юм. Гэхдээ энэ холбооны хувьд сонгуулиар 24 хувийн санал авсан нь тэдний түүхэн дэх хамгийн бага санал авсан тохиолдол. Өмнө нь улс төрийн энэ хүчин 40-өөс дээш хувийн санал авдаг байсан бөгөөд 30-аас доош хувийн санал авч байсан тохиолдол огт байгаагүй аж. 

 

Сөрөг хүчний амжилт

 

Урьдчилсан дүнгээр, гуравдугаар байранд "90 холбоо/ногоонтнууд" орсон байна. Тэд 14,6 хувийн санал авсан нь 2017 оны сонгуулиар авсан саналаас 8,9 хувиар илүү байгаа юм. Гэхдээ тэд үүнээс их санал авна гэж тооцож байсан бөгөөд тавдугаар сарын судалгаагаар ногоонтнууд хамгийн өндөр буюу 28 хувийн намын рейтингтэй байжээ. 

 

Либераль чөлөөт ардчилсан нам 2017 онтой харьцуулахад амжилтаа бага зэрэг нэмэгдүүлж, 11,5 хувийн санал авчээ. Харин "Германы альтернатив" барууны популист намын үр дүн дөрвөн жилийн өмнөхөөс буурч, 10,5 хувийн санал авсан байна. Түүнчлэн Зүүний нам мөн л амжилт нь буурч, 2017 оны сонгуулиар 9,2 хувийн санал авч байсан посткоммунистууд энэ удаад ердөө таван хувийн санал авсан байна.

 

Сонгуулийн дүн ийнхүү гарсан нь сүүлийн найман жилийн засгийн газрын эвслийг бий болгох боломжийг бүрдүүлж байна. Гэхдээ үүрэг оролцоо нь солигдсон байх бөгөөд социал демократууд голлож, харин консерваторууд бага түнш болохоор зураглал харагдаж байгаа талаар шинжээчид онцолжээ. Гэхдээ ийм хувилбарыг Олаф Шольц төдийгүй Рамин Лашет нар ч үгүйсгэж байгаа гэнэ.

 

"Германы альтернатив"-ийн барууны популистуудыг засгийн газарт оролцуулах талаар тэдэнтэй хэлэлцээ хэн ч хийхгүй, харин Зүүний намын посткоммунистуудын байр суурь ихээхэн суларсан гэдэг үүндээс нь харвал ногоонтнууд болон социал демократуудтай нэгдсэн либералууд Олаф Шольцыг канцлер болгон гурвалсан холбоо үүсгэх, эсвэл Армин Лашетыг засгийн тэргүүнээ болгон консерваторуудтай эвсэх гэсэн хувилбар байгаа талаар ажиглагчид онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-27